Эрхүүгийн Үндэсний Судалгааны Техникийн Их Сургуультай Эрдэнэт үйлдвэр хамтран ажиллана

24
Like
Like Love Haha Wow Sad Angry

ОХУ-ын Эрхүүгийн Үндэсний Судалгааны Техникийн Их Сургуультай Эрдэнэт үйлдвэрийн Технологийн хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагаа боллоо. Тус сургуулийн төлөөлөгчид мөн Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан. ОХУ-ын Эрхүүгийн Үндэсний Судалгааны Техникийн Их Сургууль Эрдэнэт үйлдвэрийн харьяа Монгол улсын хөдөлмөрийн баатар Шагдарын Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургууль хамтран ажиллахаар боллоо. ОХУ-ын Эрхүүгийн Үндэсний Судалгааны Техникийн Их Сургуулийн Ректор, профессор Михаил Викторович Корняков, газрын хэвлийн ашиглалтын сургуулийн захирал Борис Леонидович Тальгамер, маркшейдер геодезийн тэнхимийн эрхлэгч профессор Анатолий Леонтьевич Охотин, профессор Александр Валентиович Загибалов тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирж хамтран ажиллах гэрээ байгуулан, үе үеийн төгсөгчидтэй уулзалт хийлээ. Эрдэнэт үйлдвэрийн захиргааны 2-р байрны “Оюу” танхимд болсон тус үйл ажиллагааны үеэр төлөөлөгчидЭрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаа тус сургуулийн төгсөгчидтэй санал бодлоо солилцсон юм. Монгол улсын голлох салбар болтлоо хөгжиж байгаа уул уурхайн салбарын мэргэжилтэн, боловсон хүчнийг бэлтгэн гаргахад чухал үүрэгтэй ажиллаж байгаа Технологийн сургуулийн хамт олон оюутан залууст олон боломжийг нээж өгдөг. Тэдгээрийн нэг нь тус сургуулийн гадаад харилцааны асуудал юм. Хамтын ажиллагааны гэрээг үзэглэх хүндэтгэлийн үйл ажиллагаанд Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал, техникийн шинжлэх ухааны доктор Х.Бадамсүрэн, ерөнхий захирлын үйлдвэрлэл, техник технологи хариуцсан зөвлөх техникийн шинжлэх ухааны доктор Н.Бямбадорж, Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн захирал профессор С.Давааням нар оролцлоо. Ийнхүү Технологийн сургууль нь ОХУ-ын Эрхүүгийн Үндэсний Судалгааны Техникийн Их Сургуультай хамтран ажилласнаар үйлдвэрийн ажилчид мэргэжил дээшлүүлэхээс гадна технологийн сургуулийн оюутан залууст хилийн чанадад боловсрол эзэмших давуу талтай юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

24 Олон сэтгэгдэлтэй

  1. Эрхүүгийн Үндэсний Судалгааны Техникийн Их Сургуультай Эрдэнэт үйлдвэр хамтран ажиллана | ETZONE – Эрдэнэтийн мэдээ мэдээлэл
    [url=[Link deleted]
    <a href="[Link deleted]
    tczkvltjx [Link deleted]

  2. Эрхүүгийн Үндэсний Судалгааны Техникийн Их Сургуультай Эрдэнэт үйлдвэр хамтран ажиллана | ETZONE – Эрдэнэтийн мэдээ мэдээлэл
    <a href="[Link deleted]
    [url=[Link deleted]
    xpvnwneg [Link deleted]

  3. Эрхүүгийн Үндэсний Судалгааны Техникийн Их Сургуультай Эрдэнэт үйлдвэр хамтран ажиллана | ETZONE – Эрдэнэтийн мэдээ мэдээлэл
    <a href="[Link deleted]
    [url=[Link deleted]
    lsslrrwsn [Link deleted]

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.