Сансарт бурхантай тааралдав уу?

21
Like
Like Love Haha Wow Sad Angry

1961 оны дөрөвдүгээр сарын 12-нд хүн сансарт анх ниссэн нь манай гаригийн соёл иргэншлийн түүхэн дэх “хамгийн хамгийн бас дахин хамгийн” гэсэн тодотголтой үйл явдал. Хүн төрөлхтөний хэдэн зуун мянган жилээр хүсэн мөрөөдөж байсан хүсэл биелсэн гэхээсээ илүүтэйгээр дэлхийн шинжлэх ухааны төвшиний “хөндлөвч мод”-ыг маш өндөрт тавьсан хэрэг. Оюун ухаант хоме сапиенсаас сансрыг эзэмших эрин эхэлснийг зарласан алхам байв.


Сансрын нисэгч Ю.Гагарины түүхэн нислэгийн протоколоос танилцуулъя.

09.07. Олон улсын сансрын нислэгийн буудал “Байконур”-аас “Восток” хөлөг хөөргөлөө. Гагарин  “За, явлаа” гэж хашгирлаа. 10-аад минутын дараахнаас “Восток” хөлөг сансрын тойрог замд, эх дэлхийгээсээ 175-302 км-ийн зайтай, 65.4 градусын налуу өнцгөөр чөлөөтэй нисч байна.

09.52. Өмнөд Америкийн дээгүүр нисч өнгөрөхдөө Гагарин  “Нислэг хэвийн үргэлжилж байна. Сэтгэл санаа өөдрөг байна” гэж илтгэлээ.

10.15. Африк тив дээгүүр нисч өнгөрөхдөө Гагарин  “Нислэг хэвийн үргэлжилж байна. Жингүйдэлтийг сайн давж байна” гэж мэдээллээ.

10.26. Дэлхийг бүтэн тойрч нислээ. Хөлгийн тооромсогийн төхөөрөмжийг ажиллуулж тойрог замаасаа гарч эх дэлхийдээ буухаар доошилж эхэллээ.

10.44. Гагарин хөлгийн бүхээгээс гарч зориулалтын тусгай шүхрээ задаллаа (Олон жилийн турш бүхээгтэйгээ газардсан гэсэн буруу ойлголт байсан)

10.55. Сансрын тойрог замаар “Восток” хөлгөөр108 минут нисч эх дэлхийгээ тойрсон Гагарин Саратовын ойролцоо газардлаа.


Сансрын анхны нисэгч Юрий Гагарин нь манай хойд хөрш Зөвлөлт Холбоот Улс (ОХУ)-ын Смоленск мужийн Гжатид 1934 оны гуравдугаар сарын 9-нд төрсөн. 1957 онд Зөвлөлтийн агаарын хүчний цэргийн сургуулийг төгссөн. Тэрбээр сансарт нисэхдээ 27-тай байсан бөгөөд дахиж нисээгүй, харин сансрын дараагийн нисэгчдийг бэлтгэж байв. Ю.Гагарин дөнгөж 34 настайдаа 1968 онд сургалтын нислэгийн үеэр учир битүүлэг шалтгаанаар онгоц нь дэлбэрэхэд амиа алдсан юм. Үнэн алдартны шашинтай хэдий ч тухайн үеийн шаардлагаар үүнийгээ бусдаас нуухаас аргагүй нөхцөлд байсан Ю.Гагарин энэ сэдвээр бодит үнэн, онигоо хоёрын дундуур хэрхэн өгүүлснийг уншигчдадаа сонирхуулъя. Агуулга нь иймэрхүү:

Гагарин сансарт ниссэний дараа ЗХУ-ын төрийн тэргүүн Н.С.Хрушев болон бусад удирдагч түүнийг баатрын ёсоор хүлээн авчээ. Тэр цаг дор ЗХУ-д шашныг “Ард түмнийг хордуулагч хар тамхи” гэж үзэж байсан үе. Тэгсэн Хрушев олноос захлан Гагаринтай ганцаарантай нь уулзаж “Юра, сансарт Бурхантай тааралдав уу. Бурхан байна уу” гэж асуужээ. Гагарин,

-Тааралдлаа. Бурхан байнаа гэж хариулсан байна. Хрушев “Би ч бүр тэгж бодоод байсан юм. Өөр хүнд битгий хэлээрэй” гэж захисан байна.

Гагарин Италид зочилж, католик шашны төв-Ватиканы 261 дэх пап лам Ионн XXIII-тай уулзжээ. Ромын пап лам түүнээс “Сансарт Бурхантай тааралдав уу. Бурхан байна уу” гэж асуужээ. Гагарин,

-Тааралдсангүй, Бурхан алга гэж хариулсан байна. Ионн XXIII пап лам “Би ч бүр тэгж бодоод байсан юм. Өөр хүнд битгий хэлээрэй” гэж гуйсан байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

21 Олон сэтгэгдэлтэй

  1. I like what you guys are up also. Such intelligent work and reporting! Keep up the superb works guys I’ve incorporated you guys to my blogroll. I think it will improve the value of my website 🙂

  2. K0bMHD I was suggested this website by my cousin. I am not sure whether this post is written by him as nobody else know such detailed about my trouble. You are amazing! Thanks!

  3. 9WunUA You can certainly see your enthusiasm in the work you write. The world hopes for more passionate writers like you who aren at afraid to say how they believe. Always go after your heart.

  4. You could certainly see your expertise within the paintings you write. The world hopes for more passionate writers such as you who are not afraid to mention how they believe. At all times follow your heart. “The point of quotations is that one can use another’s words to be insulting.” by Amanda Cross.

Сэтгэгдэл үлдээх