С.Эрдэнэ улс төрийн наймаа хийх үү эсвэл “дохио”-ны хүнээ дэвшүүлэх үү

6
Like
Like Love Haha Wow Sad Angry

Хаврын синдром нь эхэлсэн үү гэлтэй “сэтгэлийн дуудлагаар” гэх хачин тайлбартайгаар Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтэй буйгаа зарлалаа. Тиймээс тэрбээр намын даргын хэлсэнчлэн дотоод сунгаанд хүч үзэх гэнэ. Дотоод сунгаанд хэн нэрээ дэвшүүлж өрсөлдөх нь гишүүдийн дунд нээлттэй сэдэв ч гэлээ цорын ганц хүнийг даргаараа сонгож, улмаар Ерөнхийлөгчийн сонгуульд дуу нэгтэйгээр дэмжин нэр дэвшүүлнэ гэдэг АН-ын хувьд “гал гарсан тулаан” болох нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгуульд санаархагчдын эгнээнд ийнхүү Д.Дорлигжав нэмэгдсэнээр АН-ын дотоод талцал дээд цэгтээ тулан халуурах нь дамжиггүй болоотохов.
Одоогоос яг нэр сарын дараа буюу тавдугаар сарын 6 гэхэд намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ зарлах учиртай. 2016 оны УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялагдал хүлээсэн цагаасаа “шинэчлэгдэх” нэрийн дор сонгуульдсаар байгаа АН-ынхан энэ удаад ч мөн хэнийг нэр дэвшүүлэхээ сунгаагаар буюу гишүүдийнхээ саналаар тодруулахаар шийдвэрлэсэн. Хамгийн сүүлд тус намынхан сонгуульд ялагдал хүлээсэн намын үүр, хорооны дарга нартай хариуцлага тооцох хүрээнд дотоод сонгууль гээчийг зохион байгуулсан. Ингэхдээ дотооддоо байгаа бүхий л албан тушаалаа өндөр үнээр наймаалцсан С.Эрдэнэ дарга Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг дотоод сунгаанаар тодруулахаа зарлаад байгаа. Ингэснээр өнөөдрийн байдлаар зургаан ч хүн АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй буйгаа дуулгаад байна. Тодруулбал, одоогоор Ерөнхийлөгчид нэр дэвших хүслээ барьж ядан байгаа Э.Бат-Үүл, Н.Алтанхуяг, Г.Батхүү, Лу.Болд, Д.Дорлигжав, Р.Амаржаргал гэсэн зургаан том толгой багталцаж ядан уухилж байна. Том толгой гэсний учир нь дээр дурдсан эрхмүүд Монголын улс төрд орж ирээд дор бүрнээ л 20-иод жилийн нүүрийг үзэж яваа луухгарууд. Дээрээс нь монгол төрийн аль л том албан тушаалд заларч явснаас нь үзвэл “том” гарын улс төрчдийн тоонд багтаж таарна. Гэхдээ энэ нь нөгөө талаасаа эдгээр “том” гаруудаас юу ч гарч мэднэ гэсэн санаа.
Санаа суусан хөгшин бурхинууд тус тусынхаа хөзрийг атгасан учраас л номер нэгийн суудалд санаархаж байгаа нь ойлгомжтой. Гэхдээ үүний өмнө намын гишүүдийн тэр дундаа гол хүн болох намын даргын итгэлийг хүлээнэ гэдэг тэдний хувьд том даваа. Учир нь АН-д хэзээнээс фракцын эрх ашиг тэргүүн эгнээнд тавигдсаар ирсэн. Тиймээс намын дарга юуны түрүүнд өөрт буюу “Шонхор” фракцид ашигтай хувилбарыг санал оруулах нь ойлгомжтой. Ингэж хэлэхийн учир нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдэг бол тухайн хүний хувьд нэгдүгээрт, нэр төрийн хэрэг. Магадгүй бүр түүхэнд үлдэх том алхам. Цаашлаад ялсан ялаагүй хувь улс төрчийн хувьд ч том пиар. Тиймээс АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших эрхээ олж авна гэдэг тэнгэрээс од шүүрэхтэй агаар нэг болно. Дээрээс нь 6-7 хүн өөрийн зүгээс шийдвэрээ гаргачихсан, аливаа болзол тулгахад ямар ч хамаагүй аргаар хүлээж авахад бэлэн байгаа энэ үед намын дотоод сунгааг нам жимхэн, дуу шуугүй болно гэж саналтгүй.

Ийнхүү зургаагийн зургаан хүн гарааны зурхайд дүүхэлзэн байх ахуйд долоо дахийн сураг чих дэлсэх болов. Энэ бол олон түмний нэрлэж заншсанаар Зи дарга. Өнгөрсөн дөрвөн жилд төрийн толгойд дектатур тогтоох гэж, бүгдийг харцаараа хөдөлгөх гэж зүтгэсээр ирсэн, тэр бүү хэл, ард түмний төлөөлөл болсон УИХ-ын гишүүдийн үг хэлэх эрх чөлөөг хүртэл хуулиас даван боогдуулж ирсэн З.Энхболд. Ийн олон тодотголыг УИХ-ын даргаар ажиллах дөрвөн жилийнхээ хугацаанд тэр өөрөө олж авсан. Өөрөөр хэлбэл, түүний хэлсэн хийсэн бүхнийг ард түмэн ингэж дүгнэсэн хэрэг. Шат шатны сонгуульд намаа үнэмлэхүй ялагдал хүлээсний хариуцлагыг үүрч, намын даргынхаа албан тушаалыг өгсөн тэрбээр жирийн гишүүн болсон. Гэхдээ энэ нь түүний карьер дууссан гэсэн үг огтхон ч биш. Боломж л гарвал хөшигний араас үсрээд гарах ирэх амбийц түүнд одоо ч бий. Энэ ч утгаараа АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүмүүсийн эгнээг тэрбээр нэмэх бололтой юм. Сүүлийн өдрүүдэд нэр нь дуулдаж эхэллээ. Харин энэ тохиолдолд намын дарга С.Эрдэнэ хэнийг нь дэмжих вэ гэдэг асуудал илүү хурцаар тавигдаж байна. Өөрөөр хэлбэл, намын дотоод сунгаанд намын дарга хэнийг дэмжин гаргаж ирэх вэ гэдэг асуудал энэ цаг үед тун чухал. Харин ийм нөхцөлд С.Эрдэнэ дарга хэнийг дэмжих нь хоёр л шалтгаантай гэж намын жирийн гишүүд нь тайлбарлаж байна.
Тодруулбал, С.Эрдэнэ дарга эхний ээлжинд өөрт ашигтай хувилбарыг сонгох нь дамжиггүй гэнэ. Энэ бол С.Эрдэнийг сайн мэдэх хүмүүсийн гаргалаа гэдгийг тодотгох нь зүйтэй болов уу. Шинэхэн дарга өөрийнхөө эрх ашгийн үүднээс нэр дэвшүүлэлт хийхээс бус намаа бодох хүн огтхон ч биш гэж дүгнэсэн байх талтай. Тиймээс тэрбээр нэг бол улс төрийн наймаа хийж, өрсөлдөгчдөд унаж өгөх хүнийг нэр дэвшүүлнэ. Эс бөгөөс өөрийнх нь дохио зангаа, аясаар намилзах утсан хүүхэлдэйг нэр дэвшүүлнэ гэсэн дүгнэлтийг С.Эрдэнийн эргэн тойрныхон төдийгүй намын жирийн гишүүд нь хийчихээд байгааг эх сурвалж дуулгав. Дээрх хоёр тохиолдлоос өөр хувилбарыг С.Эрдэнэ дарга авч үзэхгүй гэнэ. Тиймээс “Шонхор” фракцынхан энэ удаад нэгнээ дэмжих, бусад өрсөлдөгчөөс илүү гарах ямар нэг “ажиллагаа”-г хамтран хэрэгжүүлэх нь тодорхой болоод байгаа бололтой юм. Энэ ч үүднээс З.Энхболдыг хамгийн магадлалтай нэр дэвшигч хэмээн үзэх хүний тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа ажээ.

Хэдийгээр энэ бол урьдчилсан таамаг ч гэлээ С.Эрдэнэ, З.Энхболд хэмээх хоёр эрхмийн төдийгөөс өдий хүртэл улс төрд туулж ирсэн зам мөрийг бодоход ингэхгүй гэх баталгаагүй. Учир нь эдгээр эрхэм хувь эрх ашгийн үүднээс асуудалд хандаж, өөрсдийн ноёрхлоо тогтоохын төлөө дор бүрнээ “зүтгэж” ирсэн нь нэгэнт ил болсон зүйл. Тиймдээ ч С.Эрдэнэ дарга өнгөрсөн хугацаанд Баянгол дүүргийг өмчлөөд авчихсан, вант улсаа байгуулсан гэдэг нь хоосон яриа биш гэдгийг харуулж, өөрийн дохионы хүн болох С.Одонтуяаг зарлан тунхаглаж байгаад Баянгол дүүргийн Засаг ноёноор томилчихоод байгаа. Зөвхөн энэ жишээнээс харахад С.Эрдэнэ даргад хэн нэгэнд суудлаа тавьж өгөх, эсвэл өөрөө арын эгнээнд шилжих хүсэлгүй нь тодорхой харагдаад байгаа юм. Тийм ч учраас нээрэн л намынхных нь дүгнэснээр тэрбээр нэг бол улс төрийн наймаа хийнэ, үгүй бол “дохио”-ны хүнээ Ерөнхийлөгчийн сонгуульд илгээх нь үнэнд илүү ойртож байна.

Гэхдээ З.Энхболдын бусад өрсөлдөгч тийм ч гэнэн улс биш. Дээр хэлсэнчлэн тэд тус бүрийнхээ хөзрийг атгачихсан суугаа. Гагцхүү хэзээ, яаж дэлгэх нь цаг хугацааны асуудал болж хувираад байна. АН-ын хувьд үзэл бодол, мөрийн хөтөлбөр, үнэнч байдал гээч зүйл бүгдийн сүүлд яригддаг учраас Ерөнхийлөгчийн дотоод сунгаа эв зүйтэй болно гэдэг үлгэр. Тийм ч учраас өрсөлдөгчид аль хэдийнэ комбигоо зохиогоод эхэлчихсэн. Эхнээсээ сумаа тавьж суугаа нь ойлгомжтой. Харин энэ бүхний эцэст хэн нь бусдыгаа мад тавихыг харах л үлдлээ.

Эх сурвалж: Inder.mn

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 Олон сэтгэгдэлтэй

  1. cuanto sale el viagra en la argentina
    <a href="[Link deleted]without prescription
    cheap viagra without rx
    <a href=[Link deleted]without prescription
    buy viagra durban

  2. how to order cialis online
    <a href="[Link deleted]brand name cialis
    cialis 20 mg tablets uk
    <a href=[Link deleted]generic cialis no prescription
    cheapest way to get cialis

Сэтгэгдэл үлдээх