Гурван замын постын ажилчид аймгийн удирдлагуудаа таньдаггүй

16
Like
Like Love Haha Wow Sad Angry

Аймгийн засаг даргын ээлжит хуралдаан уламжлал болсноор өнөөдөр болж аймаг орон нутгийн цаг үеийн ажлуудын мэдээллүүдээ тавилаа. Орхон аймгийн нутгийн удирдлагууд бүрэн бүрэлдхүүнээрээ хуралд оролцож, цаг үеийн мэдээллээ солилцсоноос гадна шуурхай зөвлөлгөөний үеэр Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогтын тавьсан мэдээлэл анхаарал татлаа. Учир нь цаг үргэлж иргэд болоод зарим удирдлагуудын дунд яригддаг Гурван замын уулзварын мөнгө хураалт багагүй чирэгдэл үзүүлж байгааг онцлоод: Хотын харъяа байгууллагад ажилладаг гэдгээрээ юм уу, зарим дарга нарыг гарч орох болгонд 1000 төгрөг авдаг байна. Аймгийн удирдлагуудын хувьд Жаргалант сум болоод бусад орон нутагт томилолтоор ажиллах тохиолдол багагүй гарч байгаа юм байна. Гэвч нутаг орныхоо ажлыг хийж яваа дарга нарын машины дугаар номерийг нэгдсэн байдлаар өгөхгүй бол хотынхоо нүүр царай болсон их замын уулзвар дээр пост гарах гэсэн удирдлага, постын ажилчин хоёрын маргаан дайран өнгөрч байгаа гийчдэд ч инээдтэй харагдаж магадгүй байна. Үе үеийн удирдлагууд дунд яригддаг асуудлыг энэ удаа нэг талдаа багтаах шаардлага байгааг Баян-Өндөр сумын засаг дарга өнөөдрийн шуурхай зөвлөгөөний үеэр дурьдлаа. Эрдэнэтийн бүсэд амьдардаг бол Баян-өндөр сумын иргэн байх магадлалтай гэдгийг ч онцоллоо. Гурван замын уулзварын ажилчид үнэхээр дарга нараа танихгүй байна уу аль эсвэл тас гүрийж мөнгөө авдаг бай гэсэн улсын автозамын шаардлага байгаа эсэх эргэлзээ төрүүлж эхэллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

16 Олон сэтгэгдэлтэй

  1. Am helee biluudsen heden yumnuud bdag sh dee.erdenetiinh bj sumluugaa yavahad bainga l mongo toldog sh de

  2. энэ 3 замны постыг жаргалант сумын цаана байх хэрэгтэй шдээ яадаж орон нутгийн бүс газар гэж байдаг шиг

  3. huraamj awbal adil tegsh l awah heregtei udirlaguudiin mashin zam eleehgvi gesen um bhgvi shdee zamiin gadarguugas duguin hundii yawdaggvil um bol uursduusu ehelj vlger jishee bolj uguh estoi tatwaraa uguh l estoi uursdiin halaasanas garaagvi ard tvmnii tatwariin mungig butsaaj tulj bga yamar uchvvhen uman deer sonin asuudal yaridag hvmvvs we ter baitugai ulsaas ih baga hangamj edelj bga bailgvi dee .er ni nutagiin irged uuriin sumruugaa yawahad huraamj uggun gedeg bodoh l asuudal shvv !
    g

  4. ӨӨРСДӨӨ ТАНИГДАХ ЗҮЙЛ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭ.ААЛЗНУУД ӨӨРСДИЙГӨӨ ЮУ ГЭЖ БОДООД БАЙНАА.

  5. Инээдтэй зүйл ярьцгаах юм. Яс юман дээрээ бүгд орж гарахдаа согтуу л орж гардаг биз дээ. Тийм хүмүүсийг хүн яаж таних юм бэ. Өөрсдийнх нь халааснаас мөнгө гардаггүй юм уу, татвараа төлөөд ижилхэн амьдарч бгаа иргэдээс мөнгө авах ёстой дарга нар мөнгө төлөх ёсгүй бдаг юм уу.

  6. Мянгахан төгрөг шүү дээ. Өгөөд л гараач. Адилхан л байгаач. Одоо бараанаар нь онгойлгоод ёсолж гарга гэж хэлээч. Журам нь тийм хойно авч, өгч таарах байх. Өгөхгүй гэвэл бусад нь өгөхгүй байж болно биз дээ. Би лав барьцаад зүтгэчихнэ.

  7. Дарга нарыг таних ч албагүй. Адилхан шаардлага тавих ёстой. Мөнгө улсад л очиж байгаа. Замын нөхөөс хийх, бусад засварын ажилд татварын мөнгөөр санхүүжихгүй бол өөр юугаар санхүүжих юм. Эрдэнэтээс гараад ажилласан юм бол пост дээр тэдэн удаа мөнгө хураалгасан гээд томилолтоор явдаг шигээ тасалбараа өгөөд тооцоогоо хийгээд аваач. Яасан нарийндаа хатаж үхсэн нь ийм юм ярьж байдаг байна. Ийм л мэдрэл дарга нар сүүлийн үед байдаг болчихоод байгаа юм. Та нарын орж гарах 10 жилийн мөнгөөр наад постыг чинь цааш нь зайлуулж барина. Дарга болчихлоо гэхлээр бүх хүн таних албагүй. Их юм бодсон юмнууд дуугүй ажлаа хий. Дарга гэхлээр хариуцлага, үүрэг гэдгийг ойлгоцгоо. Эрх ямба гэж ойлгоод байдаг юм уу.

  8. Дарга нар үнэгүй зорчоод ард түмэн нь 1000 ₮ ихтэйгээрээ татвараа төлж байх уу
    Чамайг хэн гаргасныг санаарай…..

  9. Post haana baih n hamaagyi OPX.OPO.OPA dugaartai oron nutgiin mashinaas tatvar avahgyi bhad l asuudal amarhan shiidegdene shyydee.Ene asuudliig hondson darga sain bna.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.