Мөсөөр хучигдсан, дэлхийтэй төстэй өвөрмөц гарагийг олжээ

1
Like
Like Love Haha Wow Sad Angry

АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв /NASA/ Дэлхийтэй адил жинтэй мөсөн гарагийг илрүүлжээ. Уг гараг нь өөрийн одноос Нар-Дэлхий хоёрын хоорондын зайтай ижил зайд оршдог байна. Энэ тухай NASA-гийн цахим хуудсан дахь мэдээлэлд дурдсан байна.

“Энэ мөсөн гараг нь бичил линзжүүлэлтийн /гэрлийн цацрагийн сансрын бусад биет дээр тусах тусгалыг ажиглан алс холын объектүүдийг илрүүлдэг арга/ тусламжтайгаар нээсэн бүх гарагуудаас хамгийн жижиг хэмжээтэй нь юм” гэж NASA-гийн ажилтан Йосси Шварцвальд ярилаа.

OGLE-2016-BLG-1195Lb гэдэг нэртэй энэхүү гараг нь өөрийн одноос Нар-Дэлхий хоёрын зайтай адил зайд алслагдсан боловч энэ гарагийн од нь хэт сул гэрэлтэй байдаг учраас түүн дээр амьдрал байх магадлал бага юм. Гэхдээ энэхүү нээлт нь манай галактикийн бусад од гарагийн тогтолцоог судлахад тус дөхөм болно.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх