АН-ын даргын төлөөх гарын 5 хуруу

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Ардчилсан намын даргад өрсөлдөж байгаа эрхэмүүд өнөөдөр /2016.12.19/ албан ёсоор нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авлаа. Нэр дэвшигчид Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг мөрдөх, АН-ын үндсэн дүрэм журмыг дээдлэх, намын даргын сонгуулийг зохион байгуулах журмыг баримтлах, ил тод байдал, шударга ёсыг сахих, намын эв нэгдлийг хангах, зөвшөөрөгдсөн хэлбэрээр сурталчилгаагаа явуулах, бусад нэр дэвшигчдийн эсрэг сөрөг үйл ажиллагаа явуулахгүй байх, АН-ын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагааг явуулахгүй байх, ялалт байгуулсан нэр дэвшигчээ хүлээн зөвшөөрч, эв нэгдэлтэй хамтран ажиллах, АН-ын шинэчлэлийн бодлогод бусад нэр дэвшигчийн шинэлэг санаачлагыг тусгах үүрэг хүлээж,  хамтын гэрээ байгуулж, гарын үсэг зурсан юм. Нэр дэвшигчид хамтын гэрээнд гарын үсэг зурсны сонгуулийн хороонд бүртгүүлсэн нэрсийн дарааллаар үг хэлсэн юм.

-Бид өнөөдөр АН-ын шинэтгэлийн их аянд хамтдаа гарч байна. АН-ыг байгуулсан цагаас хойш 26 жилийн алдаа, оноонд хамт туулж ирсэн журмын нөхөдтэйгээ өрсөлдөж байна. Энэ сунгаа бидний шинэчлэлийн төлөөх хувь нэмэр, хамтын зүтгэл гэж харж байна. Тиймээс АН-ын олон гишүүд энэ сунгааг намын төлөө хийж байгаа бидний хамтын ажиллагаа гэж харж, тэгш, шударга харж сонголтоо хийгээсэй гэж хүсч байна.

-Бид өнөөдөр АН-ын шинэтгэлийн их аянд хамтдаа гарч байна. АН-ыг байгуулсан цагаас хойш 26 жилийн алдаа, оноонд хамт туулж ирсэн журмын нөхөдтэйгээ өрсөлдөж байна. Энэ сунгаа бидний шинэчлэлийн төлөөх хувь нэмэр, хамтын зүтгэл гэж харж байна. Тиймээс АН-ын олон гишүүд энэ сунгааг намын төлөө хийж байгаа бидний хамтын ажиллагаа гэж харж, тэгш, шударга харж сонголтоо хийгээсэй гэж хүсч байна.

-АН-ыг яавал итгэл хүлээсэн нам болох вэ гэдгийг хүн бүр бодож байгаа. Энэ намын үйл хэрэгт намын 180 мянга гаруй гишүүд дандаа санаа зовж байдаг хүмүүс байдаг. АН-ын VI их хурал намын шат шатны дарга нар намын гишүүдээсээ сонгогддог, АН-ын шинэтгэлийн хөтөлбөрүүдийг баталсан нь ололт юм. Их хурлаар батлагдсан шинэтгэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх намын даргыг сонгох гэж байгаа нь онцлог юм. Монголын улстөрчид ард түмнээсээ холдсон гэдгийг намын бүх шатны гишүүд Их хурал дээр хэлж байсан. Тиймээс энэ удаагийн сунгаа, намын даргын өрсөлдөөн АН-ын итгэлийг сэргээсэн үйл ажиллагаа болоосой гэж найдаж байна. АН гишүүдийн болоод хүний нөөцийн зөв бодлоготой, эв нэгдэлтэй нам болж ирэх сонгуулиудад олон түмнийхээ итгэлийг буцааж авах шаардлага байгаа. АН-ын сонгуулийг нэр төртэй  зохион байгуулаарай гэж намын удирдлагуудаас хүсч байна.

-АН-ын шинэчлэл эхэлж байна. Монгол төрд шинэчлэл хэрэгтэй учраас АН шинэчлэгдэх ёстой. АН-ын 180 мянган гишүүд шинэтгэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, идэвхитэй оролцох ёстой. АН-ын шинэчлэл хаашаа чиглэх вэ гэдгийг олон нийт хүлээж байгаа. Сүүлийн найман жил хаалттай байсан. Тиймээс АН нээлттэй нам болж өөрчлөгдөх ёстой. АН эрх чөлөө, хүний эрх, шударга ёсны төлөө нам байх ёстой. АН үндэсний эрх ашгийг хамгийн түрүүнд тавьдаг нам болж шинэчлэгдэж, улстөрийн хүчин болж байж бид шинэ эрин үеийн шаардлагыг биелүүлнэ гэж бодож байна. АН бүлэглэл, фракцийн нам байх уу олон нийтийн нам байх уу гэдгээ энэ шинэчлэлээр тодорхойлно. Бид бүлэглэлд биш бүх гишүүддээ үйлчилдэг нам байх ёстой. АН олигархиудаасаа салж, олон түмэндээ үйлчилдэг нам байж, намын шинэчлэл өөдөө байх болтугай.

-АН-ын даргын сунгаанд оролцох шийдвэрээ их цаг тулгаж гаргасан. Би энэ намыг зургаан жил удирдаж байсан учраас энэ удаагийн сонгуульд оролцохгүй гэж бодож байсан. Гэвч хойшлуулж боломгүй энэ хариуцлагатай энэ цаг үед журмын нөхдийнхөө санал хүсэлтээр гаргасан. Намаа гэсэн сэтгэл зүрхтэй хүмүүс ахмад, дунд үе, залуучууд нь намынхаа төлөө гар гараасаа барилцаад хамтдаа зүтгэх цаг болсон. АН-ын их хурлын үеэр орон нутгийн төлөөллүүд ч гэсэн асууж, санал хэлсэн.  Бид бие биенээ ойлгож, хамтран ажиллая гэдэг саналыг гишүүд олноороо хэлсэн. АН-ын олон гишүүдийн саналыг хүлээн авч монголдоо иргэн бүр сайхан амьдрахын төлөө хамтдаа ажиллая гэж намын даргад өрсөлдөж  байна. Нэгнээсээ давах гэсэн аминчхан үзлээ мартаж, их зорилгоо биелүүлэхийн тулд давахгүй саад бэрхшээл байхгүй. Эвийн хүчээр хамтдаа бүгдийг бүтээцгээе.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.