К.Роналду шоронд хоригдож магадгүй

18
Like
Like Love Haha Wow Sad Angry

Испанийн хөлбөмбөгийн “Реал Мадрид” баг болон Португалийн шигшээ багийн довтлогч Криштиану Роналду татвараас зайлсхийсэн хэргээр 8 сая еврогоор торгуулах эсвэл дөрөв хүртэлх сарын хугацаагаар шоронд хоригдож магадгүй байна.

Испанийн татварын байцаагчдын мэдэгдсэнээр, дэлхийн хэмжээний од К.Роналду нь 2011-2014 онд 8 сая еврогийн татвараас зугтжээ.

Гэхдээ татварын байцаагчид уг хэргийг эрүүгийн хэрэг эсвэл захиргааны хэрэг гэж үзэх тал дээр санал зөрөлдөөнтэй байгаа аж.

Аргентины нэрт хөлбөмбөгчин, “Барселона” багийн довтлогч Лионель Мессид мөн татвараас зайлсхийсэн хэргээр Барселона хотын шүүх 21 сарын хорих ял оноосныг Испанийн Дээд шүүх энэ долоо хоногийн лхагва гарагт хэвээр үлдээсэн юм.

Испанийн хуулиар бол, хоёр хүртэлх жилийн хорих ялыг тэнсэн харгалзах ялаар солих боломжтой аж.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

18 Олон сэтгэгдэлтэй

  1. Youre so cool! I dont suppose Ive learn anything like this before. So good to find someone with some authentic ideas on this subject. realy thanks for beginning this up. this website is something that’s needed on the web, someone with just a little originality. useful job for bringing one thing new to the internet!

Сэтгэгдэл үлдээх