Хүүхдийн тасаг ачаалал ихтэй байна

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Энэ өвөл  цаг агаарын нөхцөл байдал тогтворгүй байгаагаас шалтгаалан улс орны хэмжээнд томуу томуу төст өвчний өвчлөл  буурахгүй байна. Орхон аймгийн хэмжээгээр  улсын хэмжээнд анхаарал татаад байгаа ачаалал ялгаагүй хүүхдийн тасаг  дээр  ч  ирэх хүүхдүүд ойрын үед эрс нэмэгджээ. Өнөөдрийн байдлаар  Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн  нэгдүгээр тасагт 49 хүүхэд , 2-р тасагт  50 хүүхэдтэй, сэхээн амьдруулах хэсэгт 4 хүүхэд , 4-р тасагт  22 хүүхэд  хэвтэн эмчлүүлж байна.  Хүүхдийн өвчлөл томуу төст дэгдэлтийн үеэр улиралын чанартай ихэсэж  байгаа нь анхан шатны өрхийн эмнэлэгт үзүүлэлгүй  эцэг эхчүүд  хүндэрсэн хойно нь ирж байгаа нь   ачаалалыг эрс нэмэгдүүлж байгааг албаны сурвалж хэлж байна. Хүүхдийн тасаг 35 орны нормтой өнөөдөр халдвартын тасгаас 20 ор нэмж хүүхдүүдийг хэвтүүлэн эмчилж байна.   Хамгийн гол  төвлөрөөд байгаа асуудал бол хүлээн авах дээр гол төвлөрөл явагдаж байгаа юм байна.  Өнгөрсөн Бямба гаригт  126 хүүхэд , Ням гаригт 146 хүүхэд нийт амралтын өдрүүдэд 250 гаруй хүүхдэд  хүлээн авахын эмч бүх өрхийн эмнэлгийн хүүхдүүдийг үзсэн гэсэн статистик тоо баримт гарчээ. Ханиадны үүсгэгчийнх нь онцлогын хувьд  амархан хүндэрч хатгалгаа болж байгаа. Анхан шатныхаа эмнэлэгтээ хандаад  зөвлөгөө мэдээллээ зөв авсан байх тохиолдолд тэр бүр хүндрээд байх нөхцөл нь бага байгаа тухай  ярьж байна. Эм тарианы хувьд өнөөдрөөс тасалдаж зарим нэр төрлийн  эмийг гаднаас эцэг эхчүүд өөрсдөө авч байгаа гэнэ.  БОЭТ-ийн хувьд дарга орлогч дарга нар хараахан ажлаа аваагүй байгаа хэдий ч эмнэлгийн чанарын  удирдлагын менежерүүд нөхцөл байдал дээр анхаарал тавин ажиллаж байгаа талаар Хүүхдийн тасгийн их эмч Д. Сэлэнгэ мэдээллээ

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.