Баярын үеэр сонор сэрэмжээ нэмэгдүүлэхийг үүрэг болголоо

1
Like
Like Love Haha Wow Sad Angry

Аймгийн засаг даргын ээлжит шуурхай зөвлөгөөн болж хэлтэс агентлагууд өнгөрсөн 7 хоногт авч хэрэгжүүлсэн ажил үүргийн даалгаварын биелэлтээ танилцууллаа.

Шуурхай зөвлөгөөнийг Аймгийн засаг дарга Д.Батлут удирдан явуулж шинж жилийн баяр болж байгаатай холбогдуулан ААН байгууллагуудад тодорхой үүрэг даалгаварыг өглөө. Өнгөрсөн долоо хоногийн хувьд өвөлжилтийн бэлтгэл ажлын  хэрэгжилт биелэлтийг хянан шалгаж  мал тэжээвэр амьтдын  тоо жилийн эцсийн дүнг гаргаж эмхэтгэсэн байна.Шуурхай зөвлөгөөний үеэр Аймгийн Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, Эрдэнэт Булганы Цахилгаан түгээх сүлжээ, Эрдэнэт ус ОНӨХК, Эрдэнэт дулааны станцын дарга нар цаг үеийн мэдээлэлээ хийсэн. Онцгой байдлын газар, Эрдэнэт Булганы Цахилгаан түгээх сүлжээ, Эрдэнэт дулааны станцын  хувьд ажил цаг үеийн төлөвлөгөөний дагуу хэвийн явагдаж  байгаа бөгөөд харин Эрдэнэт ус ОНӨХК –ын хувьд шинэ жилийн баяр эхэлсэнтэй холбоотойгоор зоогийн газрын үйлчилгээ эрхэлдэг ресторан пабуудын ойролцоох бохирын шугам бөглөрөх  хагарах тохиолдол гарч байгааг онцоллоо.Уурхайчин багт орших Сувд баарны бохирын  гадна шугам хагарсан байна. Түүнчлэн оны эцэс болж байгаатай холбогдуулан  хотын өнгө үзэмжийг сайжруулан гэрлэн чимэглэл баярын өнгө аяс оруулах шаардлагатай байгааг  Аймгийн засаг даргын орлогч А.Түвшинжаргал сануулаад өвлийн цагаар хийгдэж байгаа цэцэрлэгийн цонх солих ажлыг гүйцэтгэж байгаа  компани, цэцэрлэгийн эрхлэгч нарын хоорондох үл ойлголцол үеийн үед эрхлэгч захиралууд дунд гардаг хэл амыг зохицуулах цэцэрлэгийн эрхлэгч нар хэт өөрсдийн эрх мэдлийг ашиглан гүйцэтгэгч компаниудад хүндрэл учруулдаг энэ асуудлыг эхнээс нь тохиролцож явах шаардлага байгааг санууллаа.Хүйтэн сэрүүний  улиралд энэ мэтчилэн ажил төлөвлөх зүйд нийцээгүй тухай ч засаг дарга ярьж байлаа. Мөн засаг даргын зүгээс явган хүний гарцаар гарах асуудалд замын цагдаагийн тасаг хяналт тавих,  халтиргаа гулгаанаас болгоомжилж БОЭТ-өөс 7 хоног бүр мэдээ өгч байлгахыг ЭМГ-ын даргаас шаардлаа. ЭМГ-ын даргаар М.Баттүвшин ажиллаж байгаа бол  Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн даргаар Эрүүл мэндийн яамнаас тус  эмнэлэгт эмчилгээ эрхэлсэн орлогчоор ажиллаж байсан Д.Батсүхийг томилох шийдвэр гарсан байна. Одоогоор ажлаа  аваагүй байгаа тухай мэдээллээ. Харин хүүхдийн тасгийн ачаалал томуу томуу төст өвчлөл ихэссэнтэй холбоотойгоор ихэссэн нэгдүгээр тасаг 49, 2-р тасаг 50 хүүхэдтэй сэхээн амьдруулах хэсэгт 6, 4-р тасаг 22 хүүхэдтэй хонгилдоо хүртэл хүлээн авч байгаа тул аймгийн засаг даргын орлогч Нийгмийн бодлогын хэлтсийн дарга нар газар нь очиж танилцахаар боллоо.Төрийн байгуулагуудын татварын өр төлбөр эхнээсээ барагдуулагдаж  БОЭТ-ийн 765 сая төгрөгөөс 71 сая төгрөг болтлоо төлөгдсөн байна. Мэргэжлийн хяналтын газар 15 сая, Цагдаагийн газар 85 сая, Нийгмийн даатгалын хэлтэс 7 сая төгрөгийн өр төлбөртэй бөгөөд оноос өмнө Аймгийн татварын хэлтэс дээр төвлөрүүлэх зорилттой ажиллаж байгаа гэнэ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлтэй

  1. LCI6jE They are added for the price in the house, deducted at the closing and paid directly towards the bank my website for example, if you might be in need for cash

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.