Зуны хэт халуунаас өөрийгөө хамгаалах зөвлөгөө

20
Like
Like Love Haha Wow Sad Angry

Өнөөдөр нартай дулаахан өдөр болох нь ээ. Хэт халуун өдрүүдэд нойр хулжих, даралт ихсэх, нозоорох, хөлс гарах гэхчилэн маш олон асуудал үүсдэг. Харин та зуны эдгээр халуун өдрүүдэд яах ёстой вэ. Танд мэдлэгт нэмэр болохуйц зөвлөгөө мэдээллийг хүргэе.

Хувцас


–    Юун түрүү аль болох хөнгөн, гэгээлэг өнгийн, даавуун материалтай хувцас өмс. Ийм хувцас нь биед наалдахгүй, агаар нэвтрүүлэх нь сайн байдаг.
–     Нэг их шаардлагатай биш бол олон төрлийн зүүлт чимэг зүүхээс тэвч. Дотуур хувцас ч гэсэн нийлэг эдлэлээр хийгээгүй л бол сайн.
–    Гадагшаа гарахдаа малгай өмсөхөө мартах хэрэггүй. Аль болох сүүдэр их тусгахаар өргөн хүрээтэй, хөнгөн, хөвсгөр байх нь зохимжтой
–    Албан ажилтай л биш бол сандаал, улавч зэрэг хөнгөн, чөлөөтэй  гутал өмс
–    Нарнаас хамгаалах шил зүүхээ мартав, зонтик, шүхрээс бүү төвөгшөө

Хоол хүнс


–    Шингэн юм аль болох их уу. Хамгийн зохистой нь мэдээж цэвэр ус. Ногоон цай, жимсний шүүс зүгээр. Ер нь 15 минут тутам шингэн юм ууж бай
–    Давслаг, өөхтэй, шарсан мах, нөөшилсөн мах зэргээс аль болох татгалзах нь зүгээр. Хэт халуун хоол ч бас онцгүй.
–    Жимс, хүнсний ногоо хамгийн зөв хоол, гэхдээ хэт их бүү ид
–    Кофе, согтууруулах ундаа уусны хэрэггүй.

Орон байр


–    Цонхоо аль болох их онгойлгож агаар оруулж бай
–    Орой болж гадаа сэрүүн болоход цонхоо онгорхой байлга
–    Агаар чийгтэй байх нь сэрүүн байхын эхлэл, Ийм болохоор чийгшүүлэгч үгүй бол саванд хүйтэн ус хийж тавих нь тустай. Эсвэл алчуур норгож өрөөндөө тавих ч бас л нэг арга
–    Хөлөө усанд дүрж суух нь сэрүүцэх нэг арга

Дэглэм


–    Хэт халуун фитнесээр бүү хичээллэ. Өөрөөр хэлбэл өөртөө хэт их ачаалал өгч биеийн халуунаа зохиомлоор өсгөх  хэрэггүй. Харин өглөө оройдоо зүгээр л дасгал хий.
–    Аялал, зугаалгаар явж байгаа бол сүүдрэвч, нарнаас хамгаалах тос зайлшгүй хэрэгтэй.
–    Хижээл, даралт ихэсдэг хүмүүс даралт бууруулах эмээ тогтмол ууж, биедээ авч явж байх

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

20 Олон сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.