АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ СУРТАЛЧИЛАХ ӨДӨРЛӨГ БОЛНО

1
Like
Like Love Haha Wow Sad Angry

2017 оныг ХЗДХ-ийн яамнаас “Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээний жил” болго зарласан билээ. Энэ хүрээнд иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх ажлыг шинээр зохион байгуулж, гэмт хэрэг эрх зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэхэд анхаарч, орон нутгийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа дээшлүүлж, эдийн засаг, бизнесийн орчинд үзүүлэх хууль зүйн албаны үйлчилгээг чанарын шинэ шатанд гаргахаар зорьж байна.

Хууль зүй, дотоод хэргийн салбарын байгууллагуудын үйл ажиллагаа иргэдэд улам бүр ойртуулж, онлайн болон орчин цагийн мэдээллийн технологийн үйлчилгээний дэвшилтэт хэлбэрүүдийг ашиглах замаар иргэд, байгууллагад үзүүлэх үйлчилгээг хөнгөн шуурхай, хялбар болгох, архив, бүртгэл, оюуны өмч, гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн байгууллагуудын мэдээллийн санг илүү нээлттэй болгох зэргээр эрх зүйн үйлчилгээг шинэ түвшинд гаргах зорилт тавьж байна.
  Үүний хүрээнд Орхон аймгийн Архивын Ерөнхий газрыг сурталчилах өдөрлөг 6 дугаар сарын 28-ны 12-15 цагийн хоорронд “Амарын талбай”-д болох тул цахим мэдээллийн санд орсон Улаанбаатар хотын 44 байгууллагын 1960-2007 оны хооронд ажиллаж байсан үеийн лавлагааг үнэ төлбөргүйгээр иргэдэд гаргаж өгөх үйлчилгээ үзүүлэх юм.
Эх сурвалж: Erdenet.mn
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх