Гамшигт үзэгдлийн улмаас олон өрх гэргүй болж, 400 орчим мал хоргоджээ

21
Like
Like Love Haha Wow Sad Angry

Энэ сарын 28-нд буюу уржигдар Булган, Орхон аймгийн нутагт дэвсгэрт зурвас газрыг хамарсан хүчтэй дуу цахилгаантай, салхи шуурга бүхий ширүүн аадар, болон мөндөр их хэмжээгээр орж гамшгийн байдал үүссэн билээ.

Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас олон айлын хашаа нурж байшингийн дээвэр хуурсан, нэлээд олон гэр нурж сүйдсэн байна. Мөн цахилгаан дамжуулах агаарын шугамын 13 тулгуур, анкерууд Эрдэнэтийн “Оросын булаг” орчимд унаснаас зургаан аймгийн 125 сум цахилгаан эрчим хүчгүй болоод байгаа билээ.

Гамшигт үзэгдлийн улмаас олон айлын гэр нурж сүйдсэнээс гадна мөн 400 орчим мал хорогджээ. Хохирлын хэмжээг одоогоор тогтоож чадаагүй байгаа бөгөөд сэргээн босголтын ажил ид үргэлжилж, үүнд онцгой байдлын алба хаагчид аврагчид, цэргүүд мөн ажиллаж байгаа. Унасан цахилгаан дамжуулах агаарын шугамыг сэргээн засварлахаар “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК, “ЭБЦТС” ТӨХК, “Эрдэнэт” үйлдвэррийн холбогдох инженер мэргэжилтэн, залуус хөдөө газар дээр нь очиж өдөр, шөнөгүй ажиллаж байгаа аж. Эдгээр залуусдаа туслах үүднээс зарим хүнсний үйлдвэрлэл эрхлэгч компаниуд тусламжийн гараа сунгаад эхэлжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

21 Олон сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.