Д.Батлут: Хэлтэс агентлагуудын дарга нар хурал дээр утсаа маажихаа болиорой

23
Like
Like Love Haha Wow Sad Angry

Долоо хоног бүрийн Даваа гаригт Засаг даргын ээлжит шуурхай зөвлөгөөн болж  Нутгийн удирдлагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдлаа. Өнгөрсөн 7 хоногийн хувьд  Орхон, Булган аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан байгалийн гэнэтийн зурвас аюул тохиолдож Эрдэнэ багийн зарим айл өрхүүдэд гэр хашаа нурсан юм. Аймгийн Онцгой  комисс яаралтай арга хэмжээ авч Эрдэнэт үйлдвэр болоод бусад байгууллага хүмүүсийн дэмжлэгтэйгээр хэвийн байдалдаа ороод байгаа. Харин 21 гэр нь нурсан айл өрхүүдэд Эрдэнэт үйлдвэрээс 5, АЗДТГ-аас 5, УЗХ-оос 5 гэр тус тус өгөөд байгаа юм байна. Аймаг орон нутгийн төсвийн болон улсын төсвийн хөрөнгө оруулалтын ажлууд хэвийн хийгдэж байгаагаас гадна удахгүй болох Улсын баяр наадамтай холбоотой баярын комиссууд гарч, наадмын талбайн засварын ажил ид хийгдэж байна. Аймгийн ЗД-ын 401-р захирамж гарч Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт болох гэж байгаатай холбогдуулан 2017 оны 07 сарын 6-7 -ны өдрүүдэд архи, согтууруулах ундаа худалдан борлуулахгүй байхаар болсон байна. Сонгуулийн санал хураалттай залгаад Улсын баяр наадмын ээлжит урт хоногуудын амралт 07 сарын 9-18 -ны өдөр хүртэл үргэлжлэх тул Хэлтэс албадуудын дарга нарыг үүрэн телефоны утсаа нээлттэй  байлгахыг Засаг дарга Д.Батлут хэллээ. Тэрээр онцлохдоо: саяхан болсон байгалийн энэ зурвас үзэгдлээс болж багагүй эрсдэл үүссэн тул цаашид сонор сэрэмжтэй байх хэрэгтэй гээд шуурхай зөвлөгөөний үеэр хуралд сууж байгаа хэрнээ давхар үйлдэл хийгээд байгаа зарим дарга нарт гар утас, зөөврийн компютерээ маажихгүй байж бусдаа болон Ард иргэдээ хүндэтгэхийг хатуухан санууллаа. Утсаа мааждаг дарга нараар  орлогч дарга нараас эхлээд мэр сэр залуу дарга нар шуурхайн үеэр ч цахим ертөнцөд үргэлж нээлттэй байдагыг Засаг дарга анзаараад авсан учраас ийнхүү үүрэгдсэн биз ээ…

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

23 Олон сэтгэгдэлтэй

  1. h4x179 Spot on with this write-up, I really assume this web site needs rather more consideration. I all most likely be once more to read much more, thanks for that info.

  2. Just article, We Just article, We liked its style and content. I discovered this blog on Yahoo and also have now additional it to my personal bookmarks. I all be certain to visit once again quickly.

  3. Woman of Alien Great work you have got carried out, this site is admittedly interesting with great facts. Time is God as method of retaining everything from going on at once.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.