ОРХОН АЙМГИЙН БАЯР НААДАМД АЙМГИЙН НАЧИН Д.ХИШИГДАВАА ТҮРҮҮЛЖ “АЙМГИЙН АРСЛАН” ЦОЛ ХҮРТЛЭЭ

6
Like
Like Love Haha Wow Sad Angry
        Харин үндэсний сурын харваанд Орхон аймгийн харваачид маань уухай нь цээл, сум нь мэргэн байж “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн харваач Г.Ууганбаяр, “Хангарьд” спорт клубын харваач Ш.Энхтуул нар аймгийн мэргэн цолны болзолыг хангалаа.
         Хурдан морьдын уралдаан морь барианы газарт зохион байгуулагдсан бөгөөд хурдан азарганы уралдаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Д.Баясгалангийн Сартай хүрэн азарга түрүүлж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач М.Мөнхбаярын “Бөөдий” бор азарга аман хүзүүд хурдалсан. Их насны морьдын уралдаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач М.Мөнхбаярын “тогос хээр” түрүүлж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Д.Даваасамбуугийн “Цоглог хээр” аман хүзүүдсэн байна.
          Хүлэг хүлгийн дундаас хамгийн эрмэг хурдан нь болох соёолонгийн уралдаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Х.Баттулгын хээр түрүүлж, аман хүзүүнд Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Б.Цэвээнсүрэнгийн хонгор халзан соёолон хурдалж торгон жолоогоо өргөжээ. Хязаалан насны морьдын уралдааны түрүү магнайд Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Б.Цэвээнсүрэнгийн хээр, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уяач Я.Нямдоржийн хонгор халзан хязаалан аман хүзүүдэж унасан хүүхэд, уясан эзнээ баярлууллаа. Түүнчлэн шүдлэн насны морьдын уралдаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Ч.Батжаргалын хүрэн түрүүлж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач н.Ганзоригтын хул үрээ аман хүзүүдэж уясан эзэн, унасан хүүхдээ баярлууллаа.
        Өхөөрдөм хөөрхөн дааганы уралдаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Б.Цэвээнсүрэнгийн хүрэн даага түрүүлж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Д.Батхишигийн хээр даага аман хүзүүдсэн байна.
Дэнжийн цэцэгсийг алаглуулж, дээл хуараараа гоёсон Орхон аймгийн маань баяр наадам нар хур тэгширч, хүн зоны сэтгэл тэнийсэн дэлгэр сайхан болж өндөрлөлөө.
Мэдээллийн төв
 
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 Олон сэтгэгдэлтэй

  1. viagra for sale in the philippines
    <a href="[Link deleted]online prescription
    viagra sale singapore
    <a href=[Link deleted]without prescription
    buy viagra online in the uk

  2. cialis canada cheapest
    <a href="[Link deleted]cialis no prescription in uk
    can you buy cialis uk
    <a href=[Link deleted]cialis for sale
    where to buy generic cialis in canada

Сэтгэгдэл үлдээх