Эрдэнэтчүүд Монголын зэсийнхэнтэй наадамдаж энэ наадмын сонин содон 49 хувь байв уу

13
Like
Like Love Haha Wow Sad Angry

Монголын Тулгар төрийн 2226,  Их Монгол улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баярыг Эрдэнэтчүүд 2017 оны 07 сарын 11-ний өдөр тэмдэглэн өнгөрүүллээ.Орхон аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар  Ардын хувьсгалын ойн баяр наадмыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулан, даргаар нь Засаг даргын орлогч А.Түвшинжаргалыг томилсон билээ.  Энэ жилийн баяр наадмын үйл ажиллагаанд 100 сая төгрөг зарцуулах шийдвэрийг аймгийн ИТХ-ын хуралдаанаас баталж өгсөн.  Баяр наадмын комисс нь  хот тохижилт, соёл урлаг, бөх, морь, сур харваа зэрэг дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэй бөгөөд аймгийн Засаг даргын захирамжийн  дагуу эдгээр дэд ажлын хэсгүүд байгуулагдан ажиллаж , аймгийн баяр наадам 2017 оны 07-сарын 11-ний өдөр өндөрлөсөн.
Энэ жилийн наадмын үйл ажиллагааг зохион байгуулалтын өндөр түвшинд тэмдэглэх зорилтыг ажлын хэсгээс гаргасан боловч морь барианы газарт зохион байгуулалт муу байсаныг иргэд хэдийнээ цахим сүлжээгээр онцлоод эхэлчихжээ. Тухайлбал: Соёолонгийн тоосонд даруулах гэсэн иргэд арай л машинд  дайруулчихгүйхэн шиг  гүйлдэж ,хөлсөнд нь хүрэх гэсэн иргэдийг цагдаа бороохойдохоо шахан айлгасан гэнэ.  Жил бүр наадмаа шинэ,шинэлэгээр зохион байгуулалтаа сайжруулах байтал урьд өмнөх жишгээсээ дээрдэхгүй байгаад иргэд ийнхүү бухимджээ. Хэдэн дарга нарын хүрээнд уяасан хүлгээрээ гайхуулан морины галаа хэсэн айрагдаж , дарга нарын наадам хүрээндээ сайхан болоо биз гэсэн сэтгэгдлүүд хөвөрч байна. Орхон аймаг, Эрдэнэт хот бол Дэлхийд данстай бүтээн байгуулалтын их хот ,харин  үйлдвэр дагасан хотын  буяныг наадамчин олонд “Монголын зэс корпорацийнхан” АПУ-ийн  цэвэр ус , БНХАУ-д үйлдвэрлэсэн шүхэр тарааж өгсөнөөр мэдрүүлж , өөр шинэ содон зүйл энэ жилийн наадамд бараг л байсангүй. Наадмын төсөв  мөнгө хүрэлцээгүй байсаных уу ,бай  шагналын хагаст нь 300 000-2 000 000 төгрөгийн шагналыг тус корпорациас өгч  байсанд Ард иргэд ийнхүү бодоход хүрсэн биз ээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

13 Олон сэтгэгдэлтэй

  1. АЙМГААС 100 САЯ ЗЭСЭЭС ХЭДЭН Ч САЯ ЮМ БИЛЭЭ ТЭГЭЭД ЮУНД ЗАРЦУУЛДАГ БАЙНА АА ХИЙСЭН ЮМГҮЙ ХЭДЭН ХӨӨРСӨН ДАРГАНЦАРУУД Л БАЙЛАА
    ЭНЭ ЖИЛ ИХ СОНИН НААДАМЧИД ИЛ ХУЛЬ ОРГИСОН СЭЛҮҮХЭН ХҮНГҮЙ ҮЗЭЖ ХАРАХ Ч ЮМГҮЙ СОНИН НААДАМ Л БОЛЛОО АРАЙ ДЭНДҮҮ ЮМ ДАА ИИМ НААДАМ ҮЗСЭНГҮЙ

  2. Эрдэнэтийннаадам энэ жил тиймэрхүү онцгүй болсоон нээлт гагүй буеад зүйл нь авах юм байхгүй жл хуль үзүх юмаар хомс тэр энд тэнд ундуй сундй байсан зүйлнь зэскорпраци юмбайна лдаа

  3. ЭНЭ ЗАГИЙН ГАЗАР ЭНЭ ТАМГЫН ГАЗАР ИРГЭДИЙН ХУРАЛ ЭНЭ БӨХИЙН ХОЛБООГ ОГЦРУУЛАХ ХЭРЭГТЭЙ НОВШ ГЭЖ

  4. ҮНЭГҮЙ УС ТАРААСАН САЙХАН НААДАМ БОЛЛОО ГЭНЭ ҮҮ ЁСТОЙ АРД ТҮМНИЙГ ДОРОМЖЛОХ ЮМ ДАА

  5. eoo ter neelt gej yu bolood ungur boo dundan neg rats barisan bvdvvn xar novsh vzvvlber dundan gvigeed yagaad baigaag iin er oilgoogvi er ni zaluu uran bvteelcheer nairuuluulj xiix xeregtei oliggvi um bolson otgon baata odnoo 2 xugshin talixnuud odoo bolno zaigaa tavij ugduu novshnyyd

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.