2017 оны 7 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

7
Like
Like Love Haha Wow Sad Angry

УУР АМЬСГАЛЫН ТОЙМ

Манай оронд зуны саруудаас хамгийн дулаан нь долдугаар сар бөгөөд агаарын температурын сарын дундаж нь Өмнөговь, Дорноговийн нутаг, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 21-27 градус, Хөвсгөл, Архангайн ихэнх нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Завханы зүүн, Баян-Өлгийн баруун хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 16-20 градус дулаан байдаг. Гэвч цаг агаарын нөхцөл жил бүр харилцан адилгүй. Тухайлбал: 1996 онд баруун, төвийн нутгаар, 2015 онд баруун болон төв, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 1999-2002, 2004-2005, 2007, 2008, 2010, 2016 онд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 2-5 градусаар дулаан, өдрийн үнэмлэхүй их температур Орхон-Сэлэнгийн бэлчир, говийн нутаг, Дорнод Монголын талаар 36-43 градус, бусад нутгаар 33-38 градус хүрч халж байсан бол 1976 онд баруун ба говийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 1978 онд говь ба зүүн зүгийн нутгаар олон жилийн дунджаас нилээд хүйтэрч, шөнийн үнэмлэхүй бага температур уулархаг нутгаар 3-8 градус хүйтэн, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байжээ.

Энэ сард олон жилийн дунджаар Булган, Сэлэнгийн ихэнх нутаг, Хөвсгөл, Архангайн зүүн хэсэг, Өвөрхангай, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 80-115, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутаг, Увс, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсгээр 10-38, бусад нутгаар 40-79 мм бороо ордог боловч 1993, 1994 онд ихэнх нутгаар, 1996-1998, 2003 онд нутгийн баруун хагаст олон жилийн дунджаас 1-3 дахин их бороо орсон бол 1999-2002, 2007 онд олон жилийн дунджаас харьцангуй бага бороо орж байжээ.

Дуу цахилгаан жил бүр 4-8, зарим жил 10-14 удаа ажиглагддаг. Салхи 15 м/с-ээс хүчтэй болох тохиолдол жил бүр 1-3, зарим жилд 5-6 удаа ажиглагддаг бөгөөд салхины хамгийн их хурд 1991 онд говийн нутгийн зүүн хэсгээр түр зуур 28-36 м/с хүрч онц хүчтэй шороон шуурга шуурсан байна.

ЦАГ АГААРЫН УРЬДчИЛСАН МЭДЭЭ

Бaруун зүгийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь уулархаг нутгаар 12-17 градус, Алтайн өвөр говиор 22-27 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан буюу Баян-Өлгийн баруун, Ховдын баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1.0-1.5 градусаар дулаан байна.

Нэг болон гуравдугаар арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон эцсээр бага зэрэг сэрүүсч уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. Бусад хугацаанд уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус дулаан, Их нууруудын хотгор, Олон нууруудын хөндий, Алтайн өвөр говиор шөнөдөө 19-24 градус, өдөртөө 31-36 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус дулаан байх ба ялангуяа хоёрдугаар арав хоногийн дунд үеэр Их нууруудын хотгор, Олон нууруудын хөндий, Алтайн өвөр говиор өдөртөө 34-39 градус, бусад нутгаар 28-33 градус хүрч халах төлөвтэй.

Энэ сард орох хур борооны хэмжээ нь Баянхонгорын хойд, Говь-Алтайн зүүн хойд, Завханы өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Увсын нутаг, Баян-Өлгий, Ховдын зүүн хойд, Говь-Алтайн баруун хойд, Завханы баруун хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн орчим орох төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн  эхний хагаст ихэнх нутгаар бороо орно.  Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёр болон гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст зарим газраар, нэгдүгээр арав хоногийн дунд үеэр Алтай, Хангайн уулсаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зарим нутгаар борооны өмнө түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ.

Төвийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь Хангайн Хөвсгөлийн уулархаг нутгаар 12-17 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан буюу нийт нутгаар олон жилийн дунджаас 1.0-1.5 градусаар дулаан байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эх болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр бага зэрэг сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. Бусад хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-12 градус, өдөртөө 22-27 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус дулаан байх ба ялангуяа нэгдүгээр  арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул  голын сав нутгаар 33-38 градус хүрч халах төлөвтэй.

Энэ сард орох тунадасны нийлбэр хэмжээ нь Хөвсгөлийн баруун, Сэлэнгэ, Төв аймгийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас бага, Өвөрхангайн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим бороо орох төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе болон эцэс, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар бороо, нэг ба гуравдугаар арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар, нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орох төлөвтэй. Дуу цахилгаантай. Борооны өмнө зарим газраар салхи түр зуур ширүүснэ.

Зүүн зүгийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь ихэнх нутгаар 18-23 градус дулаан буюу Дорнод Сүхбаатарын зүүн хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1.0-1.5 градусаар дулаан байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр бага зэрэг сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 30-35 градус байх ба нэгдүгээр арав хоногийн дунд үе ба сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн эцсээр зарим нутгаар өдөртөө 34-39 градус хүрч халах төлөвтэй.

Энэ сард орох борооны хэмжээ Хэнтийн нутаг, Дорнод Сүхбаатарын баруун хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим орох төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар бороо, хоёрдугаар арав хоногийн дунд үе болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар, нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр, дунд үеэр нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө зарим газраар түр зуур ширүүснэ.

Говийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь Дундговийн нутаг, Дорноговийн хойд, Өмнөговийн баруун хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан буюу нийт нутгаар олон жилийн дунджаас 1.0-1.5 градусаар дулаан байх төлөвтэй.

Хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр бага зэрэг сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 28-33 градус дулаан байх ба ялангуяа нэгдүгээр арав хоногийн дунд үе болон эцэс, гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим нутгаар өдөртөө 33-38 градус хүрч хална.

Энэ сард Дундговийн зүүн, Дорноговийн хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим бороо орох төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар, нэг болон хоёрдугаар арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө зарим газраар түр зуур ширүүснэ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

7 Олон сэтгэгдэлтэй

  1. cheapest price on cialis
    <a href="[Link deleted]cialis in belgium
    cialis online cheap no prescription
    <a href=[Link deleted]real cialis uk
    where can i buy cialis in the uk

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.