ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ С.БАТЖАРГАЛ ТӨР ЗАХИРГААНЫ ШИНЭ БАРИЛГЫН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ТАНИЛЦЛАА

7
Like
Like Love Haha Wow Sad Angry

Орхон аймгийн Засаг даргын Хот байгуулалт, дэд бүтэцийн асуудал хариуцсан орлогч С.Батжаргал болон ЗДТГ-ын төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ш.Ганболд, Хотын захирагчийн албаны дарга М.Түмэнжаргал болон албаны бусад хүмүүс өнөөдөр Уурхайчин багт баригдан удахгүй ашиглалтад орох гэж байгаа төр захиргааны шинэ байрны барилгын гүйцэтгэлийн явцтай танилцлаа.

Уурхайчин багт баригдсан тус барилга нь анх 10 орчим жилийн өмнөөс “Эрдэнэт амьдрал” ХХК-ийн офисын зориулалтаар баригдаж эхэлсэн ч барилгын ажил зогсонги байдалтай нэлээд хэдэн жил болсон. Түүнийг орон нутгийн зүгээс анхааралдаа авч, тасралтгүй өсч буй Эрдэнэт хотынхоо иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулан, шуурхай, тэгш хүртээмжтэй хүргэх зорилгоор энэхүү барилгын ажилд дахин тендер зарлаж “Гүүд кэстл” ХХК-иар хүчитгэлийн ажил хийлгүүлэн барилгыг үргэлжлүүлэн бариулж дуусган, одоо гадна тохижилтын ажил хийгдэж байна.
     Төр захиргааны шинэ байр ашиглалтад орсноор Аймгийн архив, БСГ, ЭМГ, Сэлэнгэ голын сав газрын захиргаа, Хот байгуулалт, барилга захиалагчийн алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба зэрэг байгууллагууд энд төвлөрөн ажиллаж, Орхон аймгийн Цагдаа, Онцгой байдлын газар, Түргэн тусламжийн нэгдсэн шуурхай удирдлагын төв, Нэг цонхны үйлчилгээ гэх мэт газрууд энд иргэдэд үйлчилгээ үзүүлж эхлэх юм.
Одоогийн байдлаар аймгийн архив, Хот байгуулалт, барилга захиалагчийн алба зэрэг эхний байгууллагууд тус байранд нүүж ороод байгаа бөгөөд “Нэг цонхны үйлчилгээ” ч мөн иргэдээ хүлээн авахад бэлэн болоод байна.

Эх сурвалж: Erdenet.mn
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

7 Олон сэтгэгдэлтэй

  1. viagra sale online pharmacy
    <a href="[Link deleted]you need a prescription for viagra
    cheap viagra tesco
    <a href=[Link deleted]without a doctor prescription
    where to buy generic viagra online

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.