АЙРГИЙН ГОЗГОРЫН ДУРСГАЛУУД НЬ ТҮҮХИЙН ЗАРИМ БАРИМТЫГ ҮГҮЙСГЭХ МАГАДЛАЛТАЙ

6
Like
Like Love Haha Wow Sad Angry

Манай аймгийн Жаргалант сумын Айргийн гозгор гэх газраас олдсон  Хүннүгийн хожуу үе Сяньбигийн эхэн үед хамаарах бүлэг дурсгалд малтлага хийх ажил дөрөв дэх жилдээ үргэлжилж байна. Уг ажилтай өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал, ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү нар очиж танилцлаа.

Малтлага, судалгааны ажлыг Монголын Үндэсний музей, Орхон аймгийн музейн мэргэжилтнүүдээр ахлуулсан 20 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг гүйцэтгэж буй юм. Өмнөх онд хийсэн судалгааны дүнд мэргэжилтнүүд тухайн хэсэгт 97 булш байгааг тогтоосон. Тэгвэл энэ онд хийсэн судалгааны дүнд уг тоо 102 болж өссөн бөгөөд цаашид ч нэмэгдэх боломжтой гэж үзэж байгаа аж. Энэ онд судлаачид том, жижиг хоёр булшинд судалгаа хийхээр төлөвлөсөн байна.
Хүннү гүрний хожуу үе, Сяньби улсын түүхийн эхэн үеийн буюу одоогоос 2000 жилийн өмнөх энэ олдвор нь дэлхийн судлаачдын анхаарлыг ихээр татаж эхэлсэн байна. Тухайлбал, АНУ-ын эрдэмтэд тухайн хэсгээс олдсон хүний ясыг, Япон улсын эрдэмтэд эд, зүйлийг  судлах, сэргээн засах санал тавьснаар хамтран ажиллахаар болжээ. Түүнчлэн БНХАУ-ын Ардын их сургуулийн эрдэмтэд судалгааны туршид ажиллах сонирхлоо илэрхийлсэн. Тиймээс ирэх оноос Жаргалант сумын Айргийн гозгорын дурсгал нь олон улсын том төсөл болох ирээдүй харагдаж байгааг Монголын Үндэсний музейн  мэргэжилтнүүд ярьлаа.
Энэ жилийн малтлагаар гарсан дурсгалуудыг майнай аймгийн Музейд хүлээлгэн өгнө. Учир нь малтлагад шаардлагатай 40 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг орон төсвөөс хийж байгаа юм.
Монголын Үндэсний музейн Эрдэм шинжилгээний төвийн дарга Ц.Одбаатар хэлэхдээ “Олон улсын эрдэмтдийн дунд Сяньбичууд нь Өвөр Монголын газар нутагт амьдарч байсан. Монголын газар нутгаас Сяньбигийн үед хамаарах олдвор байх боломжгүй гэх хандлага байдаг. Түүхийн зарим эх сурвалжид тэгж бичсэн байдаг. Гэхдээ Айргийн гозгорын дурсгалууд нь эдгээр түүхийн эх сурвалжийг үгүйсгэх магадлалтай” гэсэн юм. 
Засаг даргын орлогч С.Батжаргал Айргийн гозгорын дурсгалууд нь түүхийн гадна, аймгийн хэмжээнд аялал жуулчлалыг хөгжүүлэх өндөр боломж гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Тиймээс орон нутгийн зүгээс бүх талаар дэмжиж, судалгаа хийгдсэний дараа жуулчид хүлээн авах бүтээн байгуулалт хийх асуудалд анхаарлаа хандуулахаа амлалаа.
Erdenet.mn
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 Олон сэтгэгдэлтэй

  1. viagra sale malaysia
    <a href="[Link deleted]you need a prescription for viagra
    cheap viagra generic
    <a href=[Link deleted]without prescription
    order viagra pfizer

  2. buy cheap cialis profile
    <a href="[Link deleted]sale philippines
    cheap cialis professional
    <a href=[Link deleted]super active+ 20mg pills
    best place to buy cialis

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.