ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОВ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Долоо хоног бүрийн Даваа гараг бүрт хуралддаг Орхон аймгийн Засаг даргын шуурхай зөвлөлгөөн боллоо. Энэ удаагийн шуурхай хуралдааныг Орхон аймгийн Засаг даргын Хот байгуулалт, дэд бүтэцийн асуудал эрхэлсэн орлогч С.Батжаргал удирдаж явууллаа.

Ойрын өдрүүдэд цаг агаарын хувьд хэт халуун өдрүүд үргэлжилсэн бол энэ 7 хоногийн эхний өдрүүдэд аянга цахилгаантай, түр зуурын бороотой, борооны өмнө салхи ширүүсэх төлөвтэй байгаа тул ард байгууллага, иргэдэд анхааруулах, үерийн ам, суваг, гуу жалгад буухгүй байхыг сэрэмжлүүллээ.
Засаг даргын орлогч С.Батжаргалын зүгээс өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх, ялангуяа Монгол орны ихэнх нутгаар гандуу зун болж байгаа нь өвөлжилт хүндэрч болзошгүйг сануулан бусад аймаг сумдаас малын өвс тэжээлийг бэлтгэх ажлыг холбогдох албан тушаалтнууд шуурхай зохион байгуулж эхлэхийг үүрэг болголоо. Мөн хотын доторхи замын нөхөөсийн ажил удаашралтай байгаа тул “Орхон АЗЗА” ТӨХК-ийн удирдлагад ажлаа эрчимжүүлэхийг сануулав.
Erdenet.mn
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.