Төмөр замчдад шагналын хур буулаа

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Төмөр замын ажилчдын баярын хурал өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрийн Тээвэр ложистикийн албаны хурлын танхимд боллоо. Энэ үеэр тус албанд олон жил идэвх зүтгэл үр бүтээлтэй ажилласан ачаа вагон хүлээлцэгч П.Жаргалсайхан, илчит тэрэгний машинч Д.Мягмар нар Зам тээврийн яамны “Хүндэт төмөр замчин” цол тэмдгээр энгэрээ мялаав. Тооцооны хэсгийн эрхлэгч Б.Ичинхорлоо, илчит тэрэгний машинч Д.Ганболд нар “Тэргүүний төмөр замчин”, илчит тэрэгний машинч И.Гадийхүү, О.Энхбаяр, туслах машинч Д.Эрдэнэбагана, Д.Бат-Эрдэнэ, илчит тэрэгний найруулагч Б.Энхтайван, краны машинч Г.Ядамсүрэн, замчин Д.Ганзориг нар “Онц хөдөлгөөнчин”, албаны дарга С.Мөнхтэгш, сантехникийн слесарь Д.Эрдэнэбат, пүүлэгч С.Өлзийням нар “Хөгжлийн төлөө” цол тэмдэг хүртэв. Мөн ажилтан Ш.Буяндэлгэрийг “Эрдэнэт” үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны “Тэргүүний уурхайчин” цол тэмдгээр, С.Амаржаргал, Д.Мягмарлхагва нарыг Уурхайчны алдар медалиар шагнав. Шагналыг “Эрдэнэт” үйлдвэрийн Тээвэр ложистикийн албаны болон Улаанбаатар Төмөр замын Эрдэнэт өртөөний удирдлагууд гардууллаа.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.