ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНД ТУУЛАХ ЧАДВАР САЙТАЙ 10 АВТОМАШИН ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

1
Like
Like Love Haha Wow Sad Angry

2017 онд гарсаар улсын хэмжээнд ой хээрийн түймэр ихээр гарч байгаатай холбогдуулан Батлан хамгаалах яамны сайдын 2017 оны А/211 тоот тушаал, Зэвсэгт Хүчний Жанжин Штабын даргын 2017 оны А/69 тоот тушаалаар Орхон аймгийн Зэвсэгт хүчний 186 дугаар ангид ашиглагдаж байсан ОХУ-д үйлдвэрлэгдсэн ЗИЛ-131 маркийн туулах чадвар сайтай 10 автомашиныг Монгол орны ой хээрийн түймэр зонхилон гардаг аймгуудын Онцгой байдлын газруудад хүлээлгэн өгөх арга хэмжээ өнөөдөр ЗХ-ний 186-р ангид боллоо.

Автомашинуудыг хүлээлгэн өгөх арга хэмжээнд Орхон аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ш.Ганболд, ЗХЖШ-ын ар тал, техник хангалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, инженер, хурандаа Б.Бямбаа, ОБЕГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга, хошууч Я.Гантөмөр, Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын дарга, хошууч Ч.Цогбаяр, Орхон аймгийн Цэргийн штабын дарга, хурандаа Г.Батсуурь, Орхон аймгийн Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Г.Ганбаатар, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Жигжидсүрэн нар болон албаны бусад хүмүүс оролцов.

Нийслэлийн Онцгой байдлын газар, улсын аврах тусгай анги, Булган, Төв, Орхон, Баян-Өлгий, Хөвсгөл, Дархан-Уул, Сэлэнгэ, Хэнтий аймгуудын Онцгой байдлын газарт тус бүр 1 автомашин хүлээлгэн өглөө.

Орон нутгаас ирсэн жолооч нарт замын хөдөлгөөний аюулгүй байдал, хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлыг хангаж, хөдөлгөөнд оролцох үүрэг, зөвлөмж өгч, алтан шар зам нь өлзийтэй байхыг ерөөж аян замд үдэн гаргасан.

Туулах чадвар сайтай эдгээр автомашинуудыг энгийн автомашин хүрэхэд хүндрэлтэй, бартаа саад ихтэй газруудад хүн хүч, тусламж хүргэх, зарим нэг гал унтраах техник хэрэгсэл зөөвөрлөх, аврах ажиллагаа явуулахад ашиглах юм.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.