Хөгжлийн бэрхшээл сэтгэлийн төвөгшөөлт байх ёсгүй

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
Орхон аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй буюу тусгай хэрэгцээт 330 хүүхэд байдагын 130 гаруй нь 0-6 насны хүүхдүүд байдаг. Өнөөдөр эдгээр хүүхдүүдэд чиглэсэн бодлого тодорхойлох хөгжлийн бэрхшээлийн хүндрэлийг багасгах нийгмийн сэтгэлзүйд нэмэх цэнэгтэй хандлага өгөх зорилгоор сүүлийн үед сургалт мэдээллийг хийх болсон билээ. Өнөөдөр Орхон аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, “Дэлхийн зөн” ОУБ-ын Эрдэнэт салбар, Хүүхэд нярайн “Бүжинлхам” эмнэлэгийн хүүхдийн сувилал, “Итгэлийн мод” ТББ хамтран
“Итгэл ба Жигүүр” нэртэй сургалтыг зохион байгууллаа. Сургалтын үеэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ харж асардаг ажил төрөл хийлгүй гэртээ суудаг эцэг эхчүүдийн сэтгэл санааг өргөж сэтгэлзүйн дасгал дадлын сургалт, өмнө нь тулгамдаж байгаа бэрхшээл нийгэмд хандах хандлагыг сэргээх зэрэг сургалт дасгалын хичээлийг Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Б.Ариунаа зааж, сэтгэл заслын дадлага сургалтыг Медипас эмнэлэгийн сэтгэл засалч эмч Н.Ариунсанаа хийсэн нь эцэг эхчүүдийн цээжин дотор үргэлж зангирч явдаг хүлээсийг багахан ч гэлтгүй тайлж тайвшруулж байсан юм. Мөн Гэр бүлийн үнэ цэнэ амьдралд итгэх итгэлийг бэхжүүлэх сургалтыг сургагч багш н.Алтанцоож явуулсан юм. Сургалтанд хамрагдаж байгаа эцэг эхчүүдэд туслахаар багийн сайн дурын ажилтнууд хүрэлцэн ирж үргэлж хэвтэрт байдаг үрсээ гар дээрээ өргөн тэвэрч явдаг тэднийг амраан авч асарч байсан нь эхчүүдийн сэтгэлийг багагүй хөдөлгөж, тусгай хэрэгцээт хүүхэдтэй гээд шаналж явах бус биднийг бас ойлгодог, тоодог нийгэм бий болж байгаад баяртай байна гэж байлаа. Хүүхдийн сувилал дээр агаар салхинд гарган зохион байгуулсан уулзалтын үеэр “Бүжинлхам” эмнэлэгийн эмч Д.Уянга үзлэг хийж хүүхдүүдэд бариа засал хийсэний дараагаар “Дэлхийн зөн” ОУБ-ын Эрдэнэт салбараас 2 ээлжийн зуны хувцас бэлэглэж, сургалтын бүх зардлыг санхүүжүүлсэн байна. Сургалт 8 сарын 10 хүртэл үргэлжлэх бөгөөд өглөө бүр 8 цаг 30 минутанд Хүүхдийн ордоноос амралт сувилал руу явах юм. Нийтдээ 4 өдрийн сургалтанд 160-иад тусгай хэрэгцээт хүүхдүүд хамрагдах юм.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.