Уурхай орчмын зам жишиг уулзвартай болов

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
“Эрдэнэт” үйлдвэрийнхэн уурхай орчмынхоо зорчих хэсгийн замын тэмдэг, тэмдэглэгээг сайжруулан, жишиг уулзвар тохижуулжээ. Энэхүү санаачлагыг Үйлдвэрлэлийн хэлтсийн инженер техникийн ажилтнууд гарган уурхайн замын зорчих хэсгүүдийг тодорхой болгох ажлыг Баяжуулах үйлдвэр, Ил уурхайтай хамтран өнгөрсөн пүрэв гарагаас эхлүүлсэн юм. Тэд дэлхийн ижил төстэй шилдэг уурхайн замын жишиг стандартын дагуу эгнээжүүлэн, тэмдэг тэмдэглэгээ хийж тохижуулсан нь тээвэрчдийн талархлыг хүлээж байна. Ингэснээр жолооч нарын аюулгүй байдал бүрэн хангагдаж, машин техникүүд хоорондоо зөрөх зурвас тодорхой болжээ. Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн бүсэд замын томоохон дөрвөн уулзвар байдаг бөгөөд энэ нь уурхайгаас Баяжуулах үйлдвэрийн том ба жижиг бутлан тээвэрлэх хэсэг рүү нэвтрэх гол замын уулзвар юм. Ойрын хугацаанд үлдсэн уулзваруудыг тохижуулан тэмдэг тэмдэглэгээ хийж, эмх цэгцэнд оруулах аж.
Erdenettoday.mn М.ОДГЭРЭЛ
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.