Орхон аймгийн Засаг Даргын Орлогч С.Батжаргал: Орон нутгийн компаниудаас 90% нь ажил гүйцэтгэж байна

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

 Орхон аймгийн хэмжээнд 2017 онд хийгдэх хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлууд үндсэндээ дуусах шатандаа орж  байна. Намрын налгар өдрүүд эхэлсэнтэй холбоотойгоор Эрдэнэт хотын Төрийн Захиргааны цаг үеийн мэдээллийг хүргэхээр Аймгийн засаг даргын орлогч С. Батжаргалаас тодруулга ярилцлага авсанаа хүргэж байна.

Сур: Харьцангуй сонгууль, найр наадам дуусч өвөлжилтийн бэлтгэл ажил яригдаж эхэлжээ.Аймаг орон нутгийн хувьд хөрөнгө оруулалтын ажил хэдэн хувьтай явж байна вэ? Дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

Аймгийн худалдан авах албаны ажиллагааны албанаас зарлагдах ёстой худалдан авалтын тендер зарлагдаж дуусч , үндсэндээ хүлээгдэж байгаа 10 гаруй ажил, шийдэгдээгүй 2 ажил байна. Тухайлбал :Цагаан чулуут багт баригдаж байгаа МОН- 2301 цэвэр усны шугам татах ажил эхлэж өгөхгүй байгаа учраас зарчмын хувьд компанитай нь ярилцаж тохироод шийдэлд хүрлээ. Мөн Говил багын үерийн далангийн ажил бас эхлээгүй байна. Мөн гэрэлтүүлэгтэй холбоотой асуудлууд байна. Худалдан авах ажиллагаанаас зарласан хугацаа нь болоогүй дээврийн ажлууд байна. Хөрөнгө мөнгийг нь өөр эх үүсвэрээс хөөцөлдөж авч ирсэн ажлууд бас хүлээгдэж байна. Ерөнхийдөө Аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлууд  эхэлчихсэн, хугацаа сунгагдаж байгаа 3-4 ажлууд байна. Ихэнх ажил төлөвлөгөө, графикийн дагуу явж байна.

Сур: Орхон аймгийн 2017 оны хөрөнгө оруулалтын ажлууд нийт хэдэн тэрбум төгрөг болж байгаа вэ? Санхүүжилтын хувьд тулгамдаж байгаа асуудал байгаа юу?

-Аймгийн тодотгосон төсөвтэйгөө 12 тэрбум төгрөг болсон. 250 орчим ажил  үүнээс 159 ажил нь гэрээг дүгнэх үе шатандаа явж байна. Хийгдэж байгаа ажлууд дээр цаг тухай бүрт нь хяналт шалгалт тавьж ажиллаж байна.

 Сур: Энэ жилийн хувьд орон нутгийн компаниуд хэр ажил авч гүйцэтгэсэн бэ? Гадны компаниуд ирж гүйцэтгэлээ гэсэн хэл ам их гардаг байсан. Чанаргүй ажил хийсэн компани дахин ажил хийлээ гэсэн хэл ам байдаг. Энэ жилийн хувьд энэ тал дээр хэр анхаарал хандуулсан бэ?

-2015-2016 онуудад гадны компаниуд их ажил гүйцэтгэсэн байдаг. Энэ жилийн хувьд бид орон нутгийн компаниудаа дэмжих үүднээс 90 орчим хувьд нь Эрдэнэтийн барилгын компаниудаа шалгаруулсан. Ажил хийхдээ хариуцлагагүй хандсан компаниуд нэг их орж ирээгүй.

Сур: Олон нийтийн цахим сүлжээ, мэдээллийн хэрэгслээр Орхон аймагт хийгдэж байгаа хөрөнгө оруулалт барилгажилтын ажлууд харьцангуй ил тод явж байгаа харагдсан. Барилгын “Сэхүүн Чоно” компанийг урд онуудад олон ажил гүйцэтгэсэн, ажлууд нь чанаргүй болсон гэх хэл ам нилээдгүй гарч байсан. Ийм монополь болсон компаниуд ажил авсан юм бишүү?

-Үгүй л дээ. Тендер шалгаруулалтынхаа журмаар шалгараад  ажил гүйцэтгэж байгаа байх. “Сэхүүн Чоно” компаний хувьд өнгөрсөн жилийн хүйтний улиралд хийсэн ажил дээр хэл ам гарсан юм шиг байна лээ. Одоогийн энэ жилийн хийгдэж байгаа ажлууд дээр Хотын Захирагчын алба, Барилга захиалагчийн алба , миний бие өөрийн биеээр хамтраад ажлын хэсэг гарган хяналт шалгалтыг тухай бүрт явуулж байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд ажлын явцыг нээлттэй мэдээллэх нь иргэдийн саналыг тусгахад нэг талдаа хэрэгтэй, нөгөө талдаа харьцангуй ачаалал нэмж байна. Ажлуудыг чанартай болгох тал дээр үнэхээр анхаарч зохион байгуулалтын ажлууд хийж байна. Урьд нь дан ганц Барилга захиалагчийн алба, Хотын захирагчын алба хянадаг байсны дээр Ашиглагч , эзэмшигч байгууллага, иргэдийн төлөөл хянадаг болсон, тэгэхээр хяналт өндөрсөхөөр ажлын чанар сайжирч байна. Санхүү, хөрөнгө оруулалтын тал дээр хүлээгдэж байгаа ажлууд байгаа мөн Сангийн Яаман дээр хүлээгдэж байгаа ажлууд байна. Зайлшгүй шаардлагатай гэсэн Сангийн яамнаас хөрөнгө оруулсан ажлуудын санжүүжилт наадмаас хойш хөрөнгө оруулалт нь татагдаж орж ирээгүй байна. Наадмаас өмнө ажлаа шахсан компани хүлээлттэй байж магадгүй. Сангийн Яам удахгүй нээж өгнө гэсэн хариу хэлсэн. Өнгөрсөн 7 хоногт миний бие Сангийн Яаман дээр очиж Төрийн Нарийн Бичгийн Даргатай уулзсан. Өнөөдрийн хувьд манай аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийнхэн 7 хоног Сангийн Яаман дээр ажиллаж байна.

 Сур: 2016-2020 он хүртэл эрх барих Нутгийн удирдлагууд харьцангуй олон нийтийн сүлжээнд нээлттэй мэдээлэлтэй байх юм. Ер нь бусад аймгийн удирдлагууд ийм байгаа нь нэг их ажиглагдахгүй байна. Сошиал нийгмийн сүлжээнд нээлттэй байсны ач тус хэр их байгаа юм бэ? Төр гэдэг утгаараа зарим мэдээлэл цэнзуртай байвал зүгээр бишүү, хэт хувь хүн талаас нь дайрсан, доромжилсон мэдээллүүд их орох болжээ.

-Бидний баримталж байгаа зарчим бол төрийн үйл ажиллагааг ил тод явуулдаг байя, иргэдээсээ бодлогоо тодорхойлдог болгоё, иргэдийн өмнө тулгамдаад байгаа асуудлыг аль болох өөрсдөө биеэрээ очиж газар, байдалтай нь танилцахыг зорьж байна.Тийм ч учраас олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд бид нээлттэй байгаа. Эерэг, сөрөг хандлагууд гарч л байна л даа, гомдол гэхээсээ илүүтэйгээр иргэдээс ирж байгаа шүүмжлэлүүдийг санал гэж хүлээж авч байгаа. Аль болох асуудлуудыг нь шийдэж ажиллаж байна.Хамгийн их хэл ам гарч байгаа салбар бол нийтийн тээврийн үйлчилгээ л байна.Нийтийн тээвэр дээр зонхилж байна. Сууц Өмчлөгчдийн Холбоон дээр яригдаж байсан асуудлууд харьцангуй гайгүй байна. Нийтийн тээвэр үйлчилгээний хувьд 3 чиглэлд хэл ам гараад байгаа юм ,бүхэлдээ ч биш л дээ. Яргуйт , Хабитат, Их-залуугийн чиглэлд хэл ам гарч байгаа. Засахын төлөө ажиллаж байна. Ажил явж байгаа учраас алдаа оноо байна. Нийтийн тээвэр, үйлчилгээний гэрээний асуудлыг миний бие өөрөө хариуцан ажиллахаар болсон.Ер нь ажил сайжруулж болохуйц өөрчлөлтүүдийг хийгээд явна гэж хичээж байна. Өөрчлөлт хийхдээ дарамт шахалт биш ,менежментийн бодлого барьж ажиллана гэж төлөвлөж байна.

Сур: Шинэ болон хуучин орон сууцнуудад ахуйн хяналтыг яаж хийж байна вэ? Шинээр баригдсан Залуус хотхонд хөөсөнцрөө идээд, хулгана үүрэлсэн гэсэн мөн 1 болон 6- р микрийн байруудад нохой бөөс болон бусад шавьж үүрлэсэн гэсэн мэдээллүүд их байна.

-Одоогор ажил хэргийн хувьд над дээр хулгана гэсэн асуудал орж ирээгүй байна. Нохой бөөсний асуудал орж ирсэн. Орцны подволын ариутгалын асуудал яригдаж байгаа. Гэр хорооллын ил задгай 00 –н асуудал их ирж байна. Сууц өмчлөгчдийн холбоодод зарчмын хувьд нэг л асуудлыг тохиръё гэсэн. СӨХ юугаа хариуцах юм, Төр алийг нь хариуцах юм. Төр бол хангалттай асуудлуудыг нь шийдэж өгч байгаа гэж харж байна. Төр бол СӨХ-д нэг удаа л туслаж болно гэсэн хуулийн заалт бий. Аймаг орон нутгийн зүгээс ч Төр гадна талбай, дээвэр, гадна фасадны асуудлыг хийж өгч л явна.Төр  энэ хүрээндээ эдгээр 6 бичил хорооллын дээрх асуудлуудыг шийдэж өгч байгаа. Ганцхан подволын шавьж устгалын асуудлыг СӨХ өөрөө шийдэх бүрэн боломжтой асуудал юм .

Ярилцсанд баярлалаа

 

 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх