ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 110 ДУГААР АНГИЙН 50 ЖИЛИЙН ОЙН ЁСЛОЛЫН ПАРАД БОЛЛОО

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Цэргийн гавъяаны одонт ЗХ-ний 110-р анги үүсэн байгуулагдсаны 50 жилий ой өнөөдөр тохиож байна. БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1966 оны 349 дүгээр тогтоол, Батлан хамгаалах сайдын 1967 оны 8 дугаар тушаалаар Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны бүтээн байгуулалтад оролцуулахаар Барилгын цэргийн 110 дугаар ангийг байгуулсан юм.

Тус анги нь Хөвсгөл аймгийн Хатгал тосгон, Сэлэнгэ аймгийн Бугант тосгон зэргийг барьж байгуулах ажилд голлох үүрэгтэйгээр оролцсоноос гадна олон аж үйлдвэр, хөдөө аж ахуйн орон сууц, олон нийт болон батлан хамгаалах зориулалттай барилга обьектуудыг барьж байгуулан ашиглалтад өгч, улс эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Цэргийн гавъяаны одонгоор шагнагдаад удаагүй байгаа тус ангийн 50 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ Монгол улсын Ерөнхий сайд А.Амарын хөшөөнд цэцэг өргөснөөр эхэллээ.
          Ёслолын арга хэмжээ, баярын парадад Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, Орхон аймгийн Засаг даргын Хот байгуулалт, дэд бүтэцийн асуудал хариуцсан орлогч С.Батжаргал, Орхон аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү, Монгол улсын Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагч, Бригадын генерал Б.Амгаланбаатар, Хотын захирагчийн албаны дарга М.Түмэнжаргал, Цэргийн штабын дарга, хурандаа Г.Батсуурь, ЗХ-ний 186-р ангийн захирагч, хурандаа Д.Жигжидсүрэн, нар болон ахмадууд, бэлтгэл офицерууд оролцлоо. Ёслолын арга хэмжээний үеэр зарим алба хаагч, офицерууд цол нэмсэн.
          Баярын хурал, хүндэтгэлийн концерт “Уурхайчин” соёлын ордонд болсон бөгөөд маргааш морь барианы газарт Соёолон, дааган насны морьдын уралдаан, 64 бөхийн барилдаан болох юм.
 Erdenet.mn
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.