“ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Засгийн газрын 112 дугаар тогтоолоор “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхлээд тодорхой хугацаа өнгөрөөд байна. “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Эрүүл мэндийн сайдын баталсан удирдамжаар зохион байгуулагдах “Элэг бүтэн Монгол” нээлттэй өдөрлөгийг Орхон аймгийн Эрүүл мэндийн газар, БОЭТ-өөс хамтран энэ сарын 26-ны өдрийн 9 цагаас “Амарын талбай”-д зохион байгуулна.

Тус өдөрлөгөөр дамжуулан аймгийн хүн амд хепатитын вирусийн халдвар, элэгний хатуурал, элэгний хорт хавдрын эрт илрүүлэг, оношилгоо эмчилгээ, халдвараас сэргийлэх, эрсдэлт зан үйлийг өөрчлөх чиглэлээр мэдээлэл өгөх, сурталчилгааны материал түгээх, Улаанбаатар хотоос ирсэн мэргэжлийн эмч нар урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо хийж, сургалт зохион байгуулах юм.
Erdenet.mn
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.