ОХУ, Монголын Ерөнхийлөгч нар анх удаа уулзлаа

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга нар анх удаагаа уулзсан талаар “TASS” агентлаг мэдээллээ. Унгарын Будапешт хотноо зохион байгуулагдаж буй Жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр удирдагчид уулзсан байна.

 

ДАШТ-ий нээлтийн ажиллагааны дараахан хоёр улсын удирдагчийн уулзалт болжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд үүрэгт ажлаа хүлээд аваад анх удаагаа гадаад орны Ерөнхийлөгчтэй уулзаж буй юм.

Уулзалтын үеэр Путин “Тантай уулзах нэрийн төрийн хэрэг. Таныг бид улс төрч, бас сайн тамирчин гэдгийг мэднэ. Монгол тамирчид энэ удаагийн тэмцээнд амжилт гаргаасай хэмээн хүсч байна” гэсэн бол Ерөнхийлөгч Баттулга “Энэхүү тэмцээний үеэр уулзаж буйдаа баяртай байна. Бид хоёул жүдо бөхөд хайртай бас хүндэлдэг. Энэ сонирхол минь бидний цаашдын хамтын ажиллагаанд эерэгээр нөлөөлнө хэмээн итгэж байна” гэж хэлжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.