БАГШ НАРЫН БАГА ХУРАЛ БОЛЛОО

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

2017-2018 оны хичээлийн шинэ жил хэдхэн хоногийн дараа эхлэх гэж байгаатай холбогдуулан багш нарын багш хурал өнөөдөр Хүүхэд залуучуудын театрт боллоо. Энэ удаагийн хуралдаан “Багшийн ёсзүй, харилцааны хэм хэмжээг мөрдөх”, “Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдлыг хангах” гэсэн сэдвийн доор болж өнгөрлөө.

 

Багш нарын бага хурлын үйл ажиллагааг нээж Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал үг хэлж, баяр хүргэлээ. Дараа нь Орхон аймгийн Боловсрол, Соёл, урлагийн газрын дарга Ж.Бат-Амгалан 2016-2017 оны хичээлийн жилийн зорилго, зорилтын биелэлтийн тайланг танилцуулав.

 

БСШУСЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын Бодлогын газрын дарга, доктор С.Болормаа,  БСШУСЯ-ны үйлдвэрлэлийн хэлтсийн зөвлөх инженер Р.Цэрэнпил нар нийслэлээс хүрэлцэн ирж хурлын үйл ажиллагаанд оролцлоо. Хурлын үеэр БСУГ-ын дэргэдэх орон тооны бус “Ёсзүйн зөвлөл”-ийг мөн шинэчлэн баталсан юм.

 

Дашрамд дурдахад энэ жил манай аймагт төрийн болон хувийн хэвшлийн 34 цэцэрлэг ажиллах бөгөөд ЕБС-ийн нэгдүгээр ангид шинээр 2145 хүүхэд элсэн суралцах бол 24 сургуульд нийт 19554 сурагч суралцаж, 1613 багш ажилтан боловсролын байгууллагад ажиллах юм.

 

 

 

 

 

 

 

 

 

Erdenet.mn
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.