Засвар механикийн заводад зургаан үйлдэлт машин ашиглалтад орлоо

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
Засвар механикийн завод Монголд хамгийн томд тооцогдох Солонгос улсын “Doosan” фирмийн олон үйлдэлт машин суурилуулж ашиглалтанд орууллаа. Үйлдвэрийн зориулалттай бүрэн автомат уг суурь машин нь ган, мод, пластмасан материал зорох, сийлэх, өрөмдөх, ховилдох зэрэг зургаан үйлдлийг нэг дор хийх чадалтай аж. Мөн резинэн эдлэлийн хэвийг ч гаргах юм байна. Түүнээс гадна 0,6 м-ийн голчтой 1,5 м-ийн урт эд ангийг боловсруулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ухаалаг системтэй. Дэвшилтэт энэ техникийг ашигласнаар нарийн  хийцтэй эд анги, сэлбэг хэрэгслийн чанар өндөр түвшинд хүрнэ гэж мэргэжилтнүүд үзэж байна. Мөн олон тоогоор гардаг бүтээгдэхүүний үйлдвэрлэх хугацаа 50  хувиар буурах тооцоо гарчээ. Орчин үеийн энэхүү суурь машиныг ашигласнаар импорт орлох шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэл нэмэгдэж, “Эрдэнэт” үйлдвэрийн өөрийн өртгийг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулах юм.  Уг машиныг Засвар монтажийн цехийн ажиллагсад суурилуулж, техник болон програм хангамжийн тохиргоог Солонгос улсын мэргэжилтнүүд хийлээ. Мөн ажилчдыг сурган дадлагажуулж бэлтгэжээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх