Шөнө гэнэт сэрэх нь юуны дохио вэ?

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Та унтаж байхдаа, шөнийн цагаар гэнэт сэрээд байна уу? Энэ нь юутай холбоотой байдаг талаар та өмнө нь бодож үзсэн үү? Шөнийн цагт хүний бие организм маргааш өдрийн эрч хүчээ нөхөхийн тулд амрах шаардлагатай байдаг юм. Хүний биеийн эрхтэн бүр тодорхой цагт эрч хүчээ нөхөж байдаг ажээ. Хэрвээ та шөнийн цагаар гэнэт сэрчихдэг бол цагаа харж байхыг зөвлөж байна.  Учир нь, тэдгээр цагууд чухам юунаас болоод та унтаж чадахгүй байгааг хэлж өгдөг гэнэ.

21.00-23.00 цаг – Энэ үед хүмүүс ихэвчлэн амрахаар хэвтдэг. Гэхдээ та шууд унтаж чадахгүй байна уу? эсвэл унтаж байхдаа та гэнэт сэрчхээд байна уу? Тэгвэл энэ нь стресстэй холбоотой юм байна. Аливаа зүйлд санаа зовж, сэтгэл санаандаа хэт их ачаалал өгөх нь таны шууд унтаж чадахгүй байгаагийн гол шалтгаан болдог ажээ. Иймээс унтахынхаа өмнө та  ямар нэгэн оюуны хөдөлмөр шаардагдах ажил бүү хийгээрэй. Энэ үед та намуухан аялгуу сонсох, хөөстэй бүлээн ваннд хэвтэх эсвэл анир чимээгүй орчин бясалгал хийж өөрийгөө стрессээс чөлөөлөх боломжтой.

23.00-01.00 цаг – Гомдол, цөхрөл энэ үед таныг унтахад саад болдог ажээ. Тиймээс та унтахынхаа өмнө өөрөө өөрийгөө уучил, гомдлоо тайл. Мөн энэ цагт цөс эрч хүчээ нөхөж байдаг тул та тослог, хүнд хоол идэхгүй байхыг хичээгээрэй. Оронд нь, ногоо болон ногооны цутан шөл идэх боломжтой ажээ.

01.00-03.00 цаг – Энэ үед уур хилэн таныг унтахад саад болдог гэнэ. Иймээс та амьдралынхаа баярт мөчийг дурсан, өөрийгөө тайвшруулах хэрэгтэй. Мөн унтахдаа 100 хүртэл тоолох эсвэл хонь тоолоход ч гэмгүй ажээ.

03.00-05.00 цаг – Энэ цагт далдын хүч ихэвчлэн ирдэг гэж үздэг. Тэд таныг зөв замд чиглүүлэхийн тулд ямар нэгэн дохио өгдөг гэнэ. Энэ цагт та сэрсэн бол өөрийгөө тайвшруулж, залбирал үйлдэхэд гэмгүй юм байна.

05.00-07.00 цаг – Сэтгэл зүйн тавгүй байдал энэ цагт таныг сэрээдэг ажээ. Иймээс та унтахынхаа өмнө идэх юмнаас татгалзаарай. Мөн унтахаасаа өмнө өөрт тохиолдсон үйл явдлаа тунгаан бодож, өөрийгөө тайвшруулж, сэтгэл санаагаа тавгүй байдлаас ангижруулах хэрэгтэй.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.