Эрдэнэт үйлдвэрийн ҮЭХолбоо бонусаа нэхэж шаардлага гаргалаа

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ҮЭ-ийн холбооноос хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хамтын гэрээ, дүрэм, журам, тушаалыг хэрэгжүүлэн зэсийн үнийн урамшуулал /бонус/, ажлын үр дүнгийн урамшууллыг нэмэгдсэн хэмжээгээр сар бүр олгох, орлон, хавсран буюу хослон ажилласны нэмэгдэл хөлсийг 40 хүртэл хувиар тооцож олгох, цалин хөлсний 15 хувийн нэмэгдлийг хийх зэрэг асуудлуудаар 9 удаа компанийн ерөнхий захирал болон бусад албан тушаалтанд хандаж албан бичиг илгээсэн билээ. Эдгээр албан бичигт компанийн захиргаа буюу ажил олгогчийн зүгээс огт хариу ирүүлээгүй тул ажлын 5 хоногт судлан тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэн, албан ёсоор хариу ирүүлэх шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлж Ажлын 5 хоногт ҮЭ-ийн холбооноос илгээсэн албан бичгийн дагуу арга хэмжээ авч, хариу ирүүлээгүй тохиолдолд хууль ёсны дагуу дараагийн шатны арга хэмжээг авч хэрэгжүүлэх болно гэжээ. Одоогийн байдлаар Эрдэнэт үйлдвэрийн удирдлагын зүгээс хариу өгөөгүй байгаа нь ажилчдын тэвчээрийг барж зэсийн үнэ 7000 ам долларт хүрэх дөхсөн байхад асуудлыг шийдэхгүй байгаад ундууцаж ҮЭХолбоогоо ч тайван байлгахаа байсан гэсэн мэдээлэл байгаа юм.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх