Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигчид чууллаа

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн төвийн бүсийн уулзалт зөвлөгөөн Орхон аймагт боллоо. Зөвлөгөөнд нийт 13 аймгийн 60 гаруй байгууллагын 300-аад төлөөлөгч оролцов.  Зөвлөгөөн эрчим  хүчний салбарын өнөөгийн байдал, цаашдын  зорилтыг  хэлэлцэж,  хүний нөөц,  ажилтнуудын  чадавхийг  дээшлүүлэх,  техник  технологийн шинэчлэл, санхүүгийн менежмент  үр ашгийг  сайжруулах, хэмнэлтийн бодлого хэрэгжүүлэх гэсэн дөрвөн  асуудалд  анхаарлаа  хандуулсан байна.
     Манай улсын хэмжээнд жишиг болохуйц сайн үйл ажиллагаатай компани үйлдвэрийн газрын туршлага, үр дүнгийн тухай илтгэл энэ үеэр хэлэлцэгдэв. Ингэснээр хэрэглэгчдэд эрчим хүчний найдвартай үйлчилгээ үзүүлэхийн тулд энэ салбарын байгууллагууд өөрсдөө нэг зорилго, нэгдсэн бодлоготой байх нь чухал гэдгийг зөвлөгөөнөөр  онцлов.  Оны эхний хагас  жилийн байдлаар  манай орны эрчим хүчний салбарын  үйл ажиллагаа хэвийн , эрчим хүчний хэрэгцээг бүрэн хангаж буйг  Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Тлейхан мэдээлэлдээ дурьдав.  Жилд тус салбарынхан  7  тэрбум гаруй киловатт эрчим хүч үйлдвэрлэн түгээж байна.  Нэг жилд 770 орчим тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 12 тэрбум  төгрөгийн ашигтай ажиллажээ.  Хангамж, тасалдлын хэмжээг эрс бууруулж,  цахилгаан дулааны үнэ тарифыг боломжийн түвшинд байлгах бодлого баримталж байгааг мөн тэмдэглэв.
     Эрчим хүчний салбарынхан нэгэн дор чуулсан тус зөвлөгөөний хамтран зохион байгуулагчаар Эрдэнэт үйлдвэр ХХК ажилласан. Эрдэнэт хотод  үйл ажиллагаа явуулдаг эрчим хүчний тусгай зөвшөөрөлтэй таван байгууллагын нэг  нь  тус үйлдвэр юм. Зөвлөгөөнд эрчим хүчний хэмнэлтийн талаар Эрдэнэт үйлдвэрийн зүгээс баримталж буй бодлого сэдэвт илтгэлийг Ерөнхий эрчим зүйч  Ш.Төрбат тавилаа. Уг илтгэлийн үндсэн зорилго нь  бусад эрчим хүчний байгууллагуудад  Эрдэнэт үйлдвэрийн талаар зөв ойлголт өгөх, асуудлыг бодитой олж харахад чиглэгдэв.  Мөн Эрдэнэт үйлдвэрийн эрчим хүчний хэмнэлтийн  бодлого  чиглэлд олсон ололт амжилт, үр дүнгийн талаар танилцууллаа. Энэ нь бусад эрчим хүчний байгууллагын үйл ажиллагаанд сайн жишээ, шинэ санаа болно гэж албаны хүн онцоллоо.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх