Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын үр дүнгийн урамшуулал олгох асуудлаар хариу өгнө

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Тус үйлдвэрийн Үйлдвэрчний Эвлэлийн холбооны дарга Н.Батбаатар өнгөрсөн Баасан гаригт /2017 оны 09 сарын 15-ны өдөр / үйлдвэрийн Ерөнхий захирал Х. Бадамсүрэнтэй уулзжээ. Уг уулзалтын үеэр ҮЭ-ийн холбооны зүгээс 2017 оны 3-р сараас эхлэн удаа дараа албан бичгээр уламжлан дэвшүүлсэн зэсийн үнийн урамшуулал (бонус) олгох асуудлаа тавьсан байна. Уулзалтын үеэр холбогдох удирдлагууд (Эдийн засгийн хэлтэс, Цалин хөлс урамшууллын товчоо, Захиргаа хүний нөөцийн хэлтэс) бүгд хамт байлцаж  Зэсийн үнийн урамшуулал олгох тооцоо судалгааг ойрын 2 өдөр хийж,өнөөдөр Даваа гарагт болох удирдах ажилтны Шуурхай зөвөлгөөний үеэр ҮЭ-ийн холбооны даргад албан ёсны тодорхой хариу өгөхөөр тохиролцсон байна. Энэ үйл явдлаас харахад  Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын дунд хүлээлт болоод байгаа бонус олгогдох магадлалтай байгаа.  Зэсийн үнэ өнөөдрийн байдлаар 6791-7000 ам.долларын ханштай байгаа юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх