Багш нар ажил хаялт зарлалаа

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Багш нар цалингаа нэмэгдүүлж, 1,6 сая төгрөг болгох шаардлагаа Засгийн газарт тавьсан. ЗГХЭГ-аас багш нарын цалинг 30 хувь нэмэгдүүлэх асуудлаар судалж байгаа гэсэн хариу өгсөн. Гэвч багш нар уг хариуг хүлээн аваагүй. Тодруулбал, 1.6 сая төгрөг болгохоос ёстой гэж үзэж байгаа юм. Тиймээс өнөөдөр буюу нэг өдрийн ажил хаялт зарлаад байна. Ихэнх сургуулийн багш нар ажил хаялт зарлаад байгаа бол тоотой хэдхэн сургууль үйл ажиллагаа хэвийн явуулж байгаа аж.

Багш нарын цалинг нэмэгдүүлэх асуудалд Сангийн яамны дэд сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Булгантуяа “-ЗГХЭГ-аас Сангийн яаманд өгсөн үүргийн дагуу цалингийн асуудлыг судалж байна. Гэхдээ ОУВС-тай цалин тэтгэвэр тэтгэмжийг 2019 оныг дуустал нэмэхгүй гэж тохирсон. Гэхдээ Боловсролын салбар бол маш том салбар. Тиймээс нэлээн тооцоо судалгаатай оруулах ёстой” гэсэн тайлбарыг өгөөд байгаа билээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.