Ө.Буянжаргал: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ амьдралд тохиолдсон том саад гэж битгий үзээрэй

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагнуулсан хүмүүс өнөөдөр Төрийн ордонд шагналаа гардан авлаа

Эдгээр хүмүүсийн дунд бие эрхтний бэрхшээлтэй ч эрүүл саруул хүнээс дутахгүй ажиллаж, хөдөлмөрлөж яваа Б.Болороогийн ээж Б.Буянжаргал Алтан гадас одонгоор шагнуулсан байна. Охиноо ганцаараа өсгөж, хүмүүжүүлж, одоо ч гэсэн зээгээ асарч байгаа эмэгтэйгээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй олон хүн урам зориг, итгэл найдвар авдаг болоод байгаа билээ

Юуны өмнө танд баяр хүргэе. Шагнал авсан сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу

-Би өнөөдөр Алтангадас одонгоор шагнууллаа. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчийн шадар туслах нь “Таныг Алтангадас одонгоор шагнахаар боллоо” гэж над руу ярьсан. Над шиг шагналаас татгалзаж хариулсан хүн байхгүй байх.

“Би урлаг, спортын хүн биш. Баялаг бүтээгч биш. Надад хийж гавьсан юм байхгүй. Тийм болохоор би наад шагналыг чинь авч чадахгүй нь” гэж хэлсэн.

Тэгэхэд “Таны хүүхдийнхээ төлөө хийсэн бүхнийг Ерөнхийлөгч үнэлж байгаа юм. Ямарч байсан та ирж ав” гэсэн. Ингээд өнөөдөр ирж энэ шагналаа гардаж авлаа.

Та сая хэлсэнчлэн баялаг бүтээгч биш, урлаг, спортын алдартан биш ч гэлээ хэдийнээ олон хүний ичнээ танил болсон шүү дээ

-Хүн нэг л амьдарна. Нэг амьдрах насандаа хүний амталж, эдлэх ёстой болгоноос татгалзаад хүүхдийнхээ төлөө явдаг чиний амьдрал ямар ч утгагүй байна гэж хэлэх хүн байсан.

Гэхдээ одоо амьдрал маань утгатай байж гэдгийг ойлгож байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдэд ялангуяа ачааны хүндийг үүрч яваа ээжүүдэд хандаж “Хүүхдээ амьдралд нь тохиолдсон том саад тотгор гэж битгий үзээрэй. Биднийг ачааны хүндийг үүрэх чадвартай учир арай илүү арчилгаа шаардах хүүхэд заяасан гэж бодож амьдраарай гэж хэлмээр байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.