Монгол Улсад телевизийн урлаг үүсэж хөгжсөний 50 жилийн ой тохиож байна

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Монгол Улсад телевизийн урлаг үүссэний 50 жилийн ойн баярын арга хэмжээг өнөөдөр 2017 оны 09 сарын 27-ны өдөр Эрдэнэтийн хэвлэл мэдээллийн байгууллагын уран бүтээлч сэтгүүлчид тэмдэглэлээ. Энэ жилийн хувьд ойн арга хэмжээг ихээхэн зохион байгуулалттай онцлогтойгоор тэмдэглэж байна. Энэ өнгөрөгч зун Орхон аймгийн буюу Эрдэнэтийн сэтгүүлчид уран бүтээлчдийн баг Монгол орны үзэсгэлэнт орнуудаар аялж ирсэнийхээ фото сурвалжилгаа үзэсгэлэнгээр дамжуулан дэлгэн тавьж үзэг нэгт нөхдийнхөө мэлмийг баясгалаа. Ойн арга хэмжээний үеэр “Эрдэнэт таймс” сэтгүүлийн  азтанг тодруулж, “Тусгал“ телевизийн зураглаач Б.Төгөлдөр гадаад оронд аялах эрхээр шагнагдлаа. Орхон аймгийн хувьд эфирийн 10 телевиз, 5 сонин, 5 портал мэдээллийн сайт идэвхитэй ажилладаг. Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн 117 ахмад, дунд, залуу үеийн гишүүдтэй улсдаа 2-рт ордог хэвлэлийн баг бүрэлдэхүүн амжилттай ажиллаж хөдөлмөрлөж байгаа юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.