Зэвсэгт халдлагын үеэр найз бүсгүйгээ биеэрээ хамгаалж буй эр цахим ертөнцийг шуугиулж байна

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Хэд хоногийн өмнө АНУ-ын Лас вегаст болсон нэгэн хөгжмийн фестивалийн үеэр зэвсэгт этгээдүүд гэнэт хаа нэгтээгээс гал нээсэн байна. Буун дуу эхлээд гарч эхлэхэд ихэнх хүмүүс салют буудаж байна гэж бодсон ч гэнэт хашгираан сонсогдож, хүмүүс цус алдаж эхлэхэд тэнд цугласан хүмүүс алан хядах үйл ажиллагаа болж байгааг мэдээд сандралдан гүйж эхэлсэн байна. Алан хядагч замын эсрэг талын буудлын 32 давхраас тасралтгүй 9-11 минут буудсан бөгөөд 58 хүн амиа алдаж, 500 гаруй хүн бэртэл авсан байна. Буун дуу тасралтгүй нижигнэж, хөгжим ч зогссон байсан энэ үед хүмүүс ийш тийшээ гүйлдэж эмх замбраагүй байдал бий болоход хүмүүсийн хөдөлгөөнөөс болж газарт унасан найз бүсгүйгээ сумнаас хамгаалах гэж дээрээс нь хэвтсэн залуугийн зураг цахим ертөнцийг шуугиулж байна. Одоогоор энэ залуугийн хэн болох, амьд байгаа эсэх нь тодорхойгүй байгаа ч сая сая хүмүүсийн баатар болж, түүнийг амьд үлдсэн байгаасай гэж залбирч байгаа ажээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.