71300 дугаарт ирсэн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны эрсдлийг бууруулах мэдээллийн мөрөөр ажиллаж байна

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд “Нэн түрүүнд-ХАБ” уриан дор хэрэгжиж байгаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлогын хүрээнд аюулыг мэдээлэх хэрэгслүүд ажилладаг. Үүний нэг нь аюулгүй ажиллагааны талаарх мэдээлэл хүлээн авах зориулалт бүхий 71300 дугаар юм. Аюулыг мэдээлэх зориулалттай 71300 дугаарыг ажиллуулснаар тухайн ажлын байран дахь ажилтны идэвх оролцоог нэмэгдүүлж, анхаарал сэрэмжийг дээшлүүлэхэд онцгой ач холбогдолтой гэж хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтнүүд үздэг. ХАБЭАБОХХ-ээс Даваа гариг бүр дээрх дугаарт ирсэн мэдээллийн мөрөөр хэрхэн ажиллах, цаашид авах арга хэмжээний талаар зөвлөгөөн зохион байгуулдаг болсон байна. Энэ нь ажилтнуудын өгсөн мэдээллийн мөрөөр цаг алдалгүй арга хэмжээ авах, эргэж холбоо барих, шийдвэрлэх явцыг эрчимжүүлэх зорилготой юм. Зөвлөгөөнд цех нэгжийн хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан, инженерүүд оролцож, өөр өөрсдийн харьяа ажлын байрны аюулгүй ажиллагааны талаар мэдээлэл солилцдог. Ингэснээр 71300 дугаарт ирсэн мэдээлэл богино хугацаанд шийдэхэд ихээхэн дөхөмтэй ажээ. Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд 71300 дугаарт нийт 18 төрлийн аюулыг илрүүлэх мэдээлэл иржээ. Эдгээрийн ихэнхийг үйлдвэрийн бүс дэх зам, замын хөдөлгөөн, тээвэрлэлтэд хүндрэл учруулж байгаа засвар, тэмдэг тэмдэглээний зөрчил, цэвэрлэгээний чанартай холбоотой мэдээллүүд эзэлж байгаа юм. Энэ удаагийн зөвлөгөөний үеэр дээрх асуудлыг тухайн цехийн удирдлагуудад танилцуулан хамтарч ажиллахыг Хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтнуудад үүрэг чиглэл болголоо.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх