Орхон аймагт 640 хүүхдийн багтаамжтай сургууль ашиглалтад орлоо

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Эрдэнэ багт шинээр баригдсан 640 хүүхдийн багтаамжтай 20 дугаар сургууль нээлтээ хийлээ. Энэ нь улсын хэмжээнд буй олон улсын стандартад нийцсэн жишиг гурван сургуулийн нэг юм. 20 дугаар сургуулийн барилгын ажил 2014 эхэлсэн боловч хөрөнгө оруулалт зогссон шалтгаанаар ажил нь саатаад байсан.Тиймээс Эрдэнэт хотоос УИХ-ын гишүүнээр сонгогдсон О.Содбилэг болон орон нутгийн удирдлагууд Сангийн яаманд удаа дараа хүсэлт тавьснаар хөрөнгө оруулалт хийгдэж ийнхүү ашиглалтад орлоо. Түүнчлэн уг барилгын дулаан, цэвэр усны асуудлыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр шийдвэрлэсэн юм.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр аймгийн Засаг дарга хэлсэн үгэндээ энэ бол алслагдсан багт оршин сууж буй хүүхдүүдэд боловсролын үйлчилгээг чанартай хүргэх чиглэлээр хийж том ажил гэдгийг онцоллоо. Тус сургууль нь 60 гаруй багш, ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулах юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх