16-р сургуулийн Багш хөгжлийн төвийг иж бүрнээр нь тохижуулж өглөө

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

“Баянбулаг багийн хөгжил” Төрийн бус байгууллага 2011 онд байгуулагдаж байжээ. Багийнхаа хөгжлийг дэмжсэн нийгмийн тустай үйл хэргийг  цаг тухай бүр зохион байгуулдаг байна. Өнөөдөр Дэлхийн багш нарын энэ өдрийг тохиолдуулан 16-р сургуулийн багш нарын Хөгжлийн төвийг иж бүрнээр тохижуулан бэлэг барилаа.

Баян-Өндөр сумын Баянбулаг багийн 16-р сургуулийн 55 багш, 654хүүхдэд ерөнхий боловсролын мэдлэгийг түгээдэг. Тус сургуульд орон нутгаас засвар үйлчилгээ орж хийгдсэн ч багш ажилчдын орчин нөхцөл зарим асуудлууд дээр дутмаг байжээ.Тиймээс сургуулийн удирдах албаныхан “Баянбулаг багийн хөгжил” төрийн бус байгууллагад хандаж сургуулийнхаа багш хөгжлийн төвийг тохижуулж өгөхийг хүсчээ. Уг саналын дагуу “Багш хөгжлийн төв”-ийг иж бүрэн хивсэнцэр, ширээ сандал, ус цэвэршүүлэгч бусад эд зүйлс буюу 6 сая төгрөгийн эд материалаар тохижуулан өглөө. Цаашид 16-р сургууль болон “Баянбулаг багийн хөгжил” төрийн бус байгууллагатай хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллана.

Сайн үйлсийн ажлыг 4 дэх удаагаа зохион байгуулж, өмнө нь БОЭТ-ын Дотрын тасгийг иж бүрэн засварлан, архины эсрэг “Оюуны ундраа “лекц, оюутны төлбөрийн тэтгэлэг зэргийг зохион байгуулж байсан юм байна. Энэхүү сайн үйлсийг дэмжин “Төгөл гарден” компани, “Мажаа эмнэлэг”, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн зарим ажилчид тусалж дэмжсэн байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх