“АЛТАН НАМАР-2017” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНЫ ҮЕЭР 15 ИРГЭНИЙГ УРАМШУУЛЛАА

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

“Намрын ногоон өдрүүд” нэгдсэн үзэсгэлэн худалдааг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд 14 дэхь жилдээ амжилттай явагдаж байна.

Орхон аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтын хүрээнд Орон нутгийн газар тариалан эрхэлж буй иргэд, ногоочдыг дэмжих, тэдний өрхийн орлогыг нэмэгдүүлэх, төмс, хүнсний ногооны хангамжийг сайжруулах, иргэдийг чанартай хямд үнэтэй төрөл бүрийн хүнсний ногоогоор хангах зорилгоор уг үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байгаа билээ.

Шинэ ургацын үзэсгэлэн худалдаанд нийт 60 гаруй тариаланч иргэд оролцсон бөгөөд зэргэлдээх аймгуудаас 10 орчим өрхийн үйлдвэрлэгчид зорьж иржээ.

Төмс хүнсний ногооноос гадна зөгийн бал, цагаан идээ, цэцгийн үрсэлгээ, мод бут ургамал зэргийг худалдаалж байв.

Баян-Өндөр сум-н зураг.

Үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцож хүн амыг эрүүл хүнс, төмс, хүнсний ногоогоор хангах үйлсэд хувь нэмрээ оруулсан 15 иргэнийг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

Онцолж хэлэхэд Алтан намар-2017 үзэсгэлэнд Орхон аймгийн Ахмадын хорооныхон оролцож өөрсдийн гараар хийсэн сүү, цагаан идээ, хүлэмжний огурцы помидор, үрсэлгээ зэргийг амжилттай худалдаалсан байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх