БАЯН-ӨНДӨР СУМЫН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ “БИЗНЕСЭЭ ЭХЭЛ” СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Жижиг дунд болон өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдэд гарааны бизнесээ амжилттай эхлэх аргыг таниулахаар “Бизнесээ эхэл” сургалтыг зохион байгуулж байна.
Олон улсын хөдөлмөрийн байгууллага “Бизнесээ эхэл, бизнесээ хөгжүүл” хөтөлбөрийг Монгол улсад хэрэгжүүлж эхэлснээс хойш бизнес эрхлэгчдэд үйлчилгээ үзүүлж байгаа байгаа бүх бизнес инкубатор, бизнесийн хөгжлийг дэмжих төвүүдийн үйл ажиллагааны нэг үндсэн тулгуур нь энэхүү хөтөлбөр болсон байдаг. Өнөөдрийн сургалт ч мөн олон улсын жишиг стандартын дагуу батлагдсан хөтөлбөр төлөвлөгөөний дагуу явагдаж байна.
Сургалтыг ШУТИС-ийн зөвлөх багш, Монголын мэргэжлийн боловсрол болон насанд хүрэгчдийн боловсролын судалгааны төв нийгэмд үйлчилдэг ТББ-ын тэргүүн Д.Хүрэлбаатар гуай удирдан явуулж байгаа бөгөөд энэхүү сургалтыг зохион байгуулах эрхийг Олон улсын байгууллагаас авсан байдаг.
Баян-Өндөр сумын хэмжээнд 492 жижиг дунд болон өрхийн үйлдвэрлэл эрхлэгч бий. Эдгээрээс өмнө нь ямар нэгэн сургалт, хөтөлбөрт хамрагдаж байгаагүй иргэдийг сонгосон бөгөөд 10-р сарын 7 болон 14-ний өдрүүдэд сургалт явагдах болно. Сургалтанд 21 баг тус бүрээс 1 иргэн хамрагдаж байна.
Өөрийн бизнесийн шинэ санаагаа сайтар төлөвлөж хөрсөн дээр амжилттай буулгахыг хүсэж байгаа иргэдэд энэхүү сургалт үр дүнгээ өгөх болно.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх