ӨНӨӨДРӨӨС ДУЛААН ХЭВИЙН БОЛНО

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Өнөөдөр болсон аймгийн Засаг даргын шуурхай хуралдааны үеэр орон сууцны байруудын халаалтын асуудал яригдлаа. Тодруулбал, Засаг дарга Д.Батлут энэ талаар иргэдээс олон гомдол ирж байгааг сануулж, “Эрдэнэт-Ус” ДТС ОНӨХК-ийг шаардлагатай арга хэмжээ авах үүргийг өглөө.

“Эрдэнэт-Ус” ДТС ОНӨХК-ийн Ерөнхий инженер Ч.Мягмарсүрэн энэ талаар ярихадаа “Эрдэнэтийн ДЦС ТӨХК нэг зуух ажиллуулж байна. Өнөөдөр үдээс хойш нэмж нэг зуух ажиллуулна. Ингэснээр дулаан хэвийн болно” гэсэн юм. Өнөөдрийн байдлаар тус станцаас хотод ирэх дулааны темпратур 10 градусаар бага байсан аж. Тодруулбал, Графикийн дагуу 88 градусын дулаан ирэх ёстой бол өнөө өглөөний байдлаар 77 градус байжээ.
“Эрдэнэт-Ус” ДТС ОНӨХК-д дулаан муу байгаа талаар нийтдээ 85 иргэн гомдол гаргажээ. Мөн иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах бусад шугамаар олон тооны гомдол ирсэн. Тиймээс гомдол гаргасан айлуудын хаягийг тус компанид хүргүүлэхээр боллоо. Хүргүүлсэн хаягаар тус компанийн мэргэжилтнүүд очиж дулааныг нь хэвийн болгох юм. Энэ үеэр аймгийн Засаг дарга хэлэхдээ “Эрчим хүч үйлдвэрлэгч, түгээгч компаниуд Ус,  цаг уур, орчны шинжилгээний албанаас гаргаж цаг агаарын мэдээтэй үйл ажиллагаагаа уялдуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол олон иргэний ая тух алдагдаж байна” гэсэн юм. 
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх