“Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн Нийгмийн асуудал эрхэлсэн захирал Д.Дэлгэрбаяр “Итгэлийн мод” ТББ-ын үйл ажиллагаатай танилцлаа

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
Орхон аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 330 хүүхэд байдагын 0-6 настай 134 хүүхэд “Итгэлийн мод” ТББайгууллагад хамрагдан нөхөн сэргээх кабинет тусгай хэрэгцээт үйлчилгээг авч байгаа. “Эрдэнэт үйлдвэр” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Орхон аймаг дахь тусгай хэрэгцээт хүүхдүүдэд туслан эмчилгээний хэрэгсэл бусад эд материалын тусламж хүссэний дагуу үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн газар дээр нь биечлэн очин судлах үүрэг өгөгдөн Нийгмийн асуудал эрхэлсэн захирал Д.Дэлгэрбаяр өнөөдөр Эрдэнэ багт байрлах “Итгэлийн мод” ТББ-ын тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулан байгуулагдсан байран дээр очин үйл ажиллагаа аж байдалтай танилцлаа. Түүнтэй хамт Орхон аймаг дахь Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэлийн салбарын тэргүүн Б.Мөнгөнтуяа хүрэлцэн ирж хэвлэл мэдээллийн тал дээр дэмжин ажиллахаа бас илэрхийллээ.
Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн хувьд байнгын эмчилгээ хөдөлгөөн ахуй хэл заслыг тасралтгүй хийвэл хувь тавилан өөрчлөгдөн 6 нас хүртлээ бие даан босож явдаг болох зэрэг олон өөрчлөлт орж сэргэдэг учраас энэ төрлийн эмчилгээний үр дүн Дэлхийд нэгдүгээрт гэдэг хэдийнээ батлагдаад байгаа юм. Эрдэнэт үйлдвэрийн Нийгмийн асуудал эрхэлсэн захирал Д.Дэлгэрбаяр хэлэхдээ: Хэдийгээр зарим уурхайчдын маань хүүхэд өвдсөн байгаа ч дан ганц үйлдвэрийн ажилчдын хүүхэд гэдгээсээ гадна Эрдэнэтийнхээ энэ төрлийн өвчнөөр шаналан байгаа хүүхдүүдэд бид зайлшгүй туслах шаардлагатай юм. Нялх балчир үрсийг эрүүл болгох гэж зорьж яваа та бүхэнд амжилт хүсье гэж онцлоод Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнд тулгамдаж байгаа асуудлуудыг танилцуулахаа хэллээ. “Итгэлийн мод” ТББ-ын хүүхдийн хөгжлийг дэмжих сэргээн засах кабинетад хамрагдсанаар зарим эцэг эхчүүд ажил хийж амь амьдралаа дээшлүүлэх боломж бүрдэж олон айлын асуудал давхар шийдэгдэх юм.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх