“Алтан намар” сугалааны азтануудыг тодруулав

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захиргааны 1-р байрны ажилтнуудад халуун хоолны үйлчилгээ үзүүлж байгаа Хаан хүнс Катаренгийн хамт олон “Алтан намар” өдөрлөг зохион байгуулж, хонжворт сугалааны эздийг тодруулсан байна. Халуун хоол үйлдвэрлэлийн Эрдэнэт Хаан хүнс катаренгийн хамт олон Өнгөрсөн Пүрэв гаригийн үдийн хоолны цагаар үйлдвэрийн ажиллагсдын дунд “Алтан намар” өдөрлөг зохиож, хонжворт сугалаа сугалуулсан байна. Үйлдвэрийн ажилчид үдийн хоолны үеэр ажлын алжаалаа бага ч гэсэн тайлж, дуу хөгжим сонсон, эрч хүч авах боломж бүрдүүлэх зорилгоор олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулж байгааг Хаан хүнс катаренгийн салбарын менежер Д.Мөнхтуяа ярив.
     “Алтан намар” өдөрлөгийн хонжворт сугалааны азтанаар Засвар монтажийн цехийн ажилтан Эрдэнэчимэг, Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсгийн ажилтан  Баяраа, Отгонжаргал, Урвалжийн хэсгийн ажилтан Аззаяа, Нямдорж, Үйлчилгээ аж ахуйн албаны ажилтан Чанцалдулам нар тодорч, үржиж өөдлөхийн бэлгэдэл тариан түрүүний баглаа, тус бүр нэг шуудай хүнсний ногоо гардан авлаа.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх