“Ногоон хөгжил-Тогтвортой хөгжлийн үндэс” сэдэвт сарын аяны нээлт боллоо

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
Аймгийн ИТХ-ын Байгаль орчин, хөдөө аж ахуйн хөгжлийн хороо “Ногоон хөгжил-Тогтвортой хөгжлийн үндэс” сэдэвт сарын аяны нээлтээ хийж аяны нэрэмжит туг, дэвтэрийг аймгийн БОАЖГ, ХХААГ, Жаргалант сумын ЗДТГ, Баян-Өндөр сумын ЗДТГ зэрэг хамтран оролцох байгууллагуудын удирдлага, төлөөлөлд гардууллаа.“Ногоон хөгжил-Тогтвортой хөгжлийн үндэс” сэдэвт сарын аян 2017 оны 10 дугаар сарын 04 өдрөөс 31 өдөр хүртэл явагдах ба тус аяны хүрээнд бүх нийтээр мод тарих намрын ажлыг эхлүүлж, орон нутагт үйлдвэрлэсэн экологийн цэвэр бараа бүтээгдэхүүнийг худалдан авч хэвших уриалга гарган, ногоон хөгжил, ногоон эдийн засаг, тогтвортой хөгжлийн боловсролын чиглэлээр сургалт зохион байгуулах зэрэг олон ажлуудыг санаачлан хийхээр төлөвлөжээ.


Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх