2017 ОНЫ ХОЁРДУГААР ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГА ЭХЭЛНЭ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Өнөөдөр Орхон аймгийн Цэргийн штабын дарга, хурандаа Г.Батсуурь 2017 оны хоёрдугаар ээлжийн цэргийн жинхэнэ албаны татлагыг хэрхэн зохион байгуулах талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Монгол улсын цэргийн албаны тухай хуулийн 13-р заалт, Засгийн газрын 2017 оны 51-р тогтоол, ЗХЖШ-ын даргын 9 дүгээр сарын 18-ны өдрийн М/80 дугаар тушаал, Орхон аймгийн Засаг даргын 10 дугаар сарын 3-ны өдрийн 577-р захирамжийг үндэслэн 2017 оны хоёрдугаар ээлжийн цэргийн жинхэнэ албаны татлагыг 10 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд зохион байгуулна.
  Мөн 2016 оны 2 дугаар ээлжээр цэргийн жинхэнэ албанд татагдан хугацаат цэргийн албаа хаагаад халагдан ирж буй түрүүч, байлдагч нарыг хүлээн авах ажиллагаа мөн энэ сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулна. Баян-Өндөр сумын 21 багийн 18-25 настай 800 гаруй залуус цэрэг татлагын байранд очиж эрүүл мэндийн  үзлэгт орно.
                                                                                                 Мэдээллийн төв
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх