Мастеруудын зөвлөгөөн болно

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн мастеруудын ажил үүрэг, тэдгээрт тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх, мастеруудын хөдөлмөрийн бүтээмж, манлайллын ур чадварыг дээшлүүлэх боломж, арга замыг тодорхойлох зорилгоор “Мастеруудын зөвлөгөөн”-ийг зохион байгуулна. Үйлдвэрлэлийн өдөр тутмын тасралтгүй найдвартай үйл ажиллагааг явуулахад мастерууд онцгой үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэлийн жигд ажиллагааны хамгийн гол оньсыг мастерууд барьж байдаг. Тиймээс үйлдвэрийнхээ цаашдын зорилтыг тодорхойлоход тэдний санаа бодол, туршлага өндөр ач холбогдолтой учир “Мастеруудын зөвлөгөөн”-ийг зохион байгуулах болсон гэдгийг албаны эх сурвалж онцолж байна.
Тус зөвлөгөөнөөр “Үйлдвэрлэлд тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга зам “, “Мастерын манлайллыг дээшлүүлэх боломж” сэдэвт илтгэл хэлэлцэж, Ганабелл Институтын бизнесийн ахлах зөвлөх Т.Амарсанаа “Мастеруудад эзэмшвэл зохих ур чадварууд”, “Ажилтнуудаа сэдэлжүүлж, санаачилгыг өрнүүлэх нь” сэдвээр лекц унших ажээ. Мөн энэ үер тэргүүний мастеруудад шагнал гардуулж, манлайллыг дээшлүүлэх сэдвийн дор оролцогдын дунд нээлттэй хэлэлцүүлэг болох юм. Зөвлөгөөнөөс мастеруудын санал дүгнэлтийг нэгтгэсэн зөвлөмж гаргах ажээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх