АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНААС “ЦУСНЫ САЛБАР ТӨВ”-Д 580 ГАРУЙ САЯ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЖЭЭ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн хүрээнд Орхон аймагт 583 орчим сая төгрөгийн санхүүжилт хийгдээд байна. Тодруулбал, Төслийн хүрээнд тус аймгийн БОЭТ-д гурван төрлийн ажилд хөрөнгө оруулалт хийнэ.

Одоогоор БОЭТ-ийн “Цусны салбар банк”-нд 45 нэр төрлийн тоног төхөөрөмж нийлүүлж, үйл ажиллагааг нь “Цусны салбар төв” болгон өргөжүүлээд байна. Түүнээс гадна тус төвийн барилгыг бүрэн засварлажээ. Ингэснээр БОЭТ-ийн “Цусны салбар төв” нь 26 цуврал цус цусан бүтээгдэхүүнд хийх клиник чанарын шинжилгээ 100 хувь сайжирсан гэж аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд үзэж байна.
Тэгвэл “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийг хэрэгжүүлэх нэгжийн төлөөлөл өнөөдөр /2017.10.17/ БОЭТ-ийн  “Цусны салбар төв”-д хийсэн хөрөнгө оруулалтын үр дүнтэй танилцаж сайн үнэлгээ өгөөд буцлаа. Мөн энэ үеэр төслийн хүрээнд хийгдэх үлдсэн хоёр ажлыг хэрхэн хэрэгжүүлэх талаар санал солилцсон юм. Үүнд эмнэлгийн гаралтай химийн аюултай хог хаягдлыг хадгалах байгууламж барих, БОЭТ-ийн бактерлиогийн лабораторийг бүрэн засварт оруулж, тоног төхөөрөмжийг шинэчлэх ажил багтаж буй.
Мэ
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.