“ХАНГАРЬД” ОРДОНД НЭГЖЛЭГ ХИЙЖ, ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ХУРААН АВЧЭЭ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Өчигдөр нийслэлийн төр захиргааны байр болох “Хангарьд” ордны 8 давхарт албаны хар хувцастай хүмүүс очжээ. Тэднийг АТГ-ынхан байсан гэдгийг нийслэлийн захиргааны ажилтнууд хэлж байна. “Хангарьд” ордны 8 давхарт нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газар ажилладаг. Энэ газрын өрөөнүүдийг АТГ-ын мөрдөн байцаагч нар нэгжиж, их хэмжээний бэлэн мөнгө хураан авсан бололтой. Том том хайрцагтай зүйл зөөж гаргаж байсан гэж “Хангарьд” ордны үйлчилгээний ажилчид ярилаа.

Мөн хэд хэдэн албан тушаалтныг машинд суулгаад авч явсан гэж байна. Тэгэхээр Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын албан тушаалтнуудыг АТГ баривчилсан бололтой байна. Чухам хэнийг баривчилсан талаар одоохондоо мэдээлэл алга байна. Энэ талаар АТГ-аас тодруулах гэсэн боловч мэдээлэл өгсөнгүй. АТГ хэнийг баривчлав, маш их хэмжээний мөнгийг хээл хахуульд авч байсныг үйлдэл дээр нь барив уу, “тул” байв уу, “жараахай” юу гэдгийг бид эрэн сурвалжилж, эргэн мэдээлэх болно.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.